Cha Eun Woo цэрэгт татагдахаар боллоо


Т.Онон | YOLO.MN
2025-05-29

ASTRO хамтлагийн гишүүн, жүжигчин Cha Eun Woo нь 7-р сарын 28-нд БНСУ-ын Армийн Цэргийн Хөгжмийн Хороонд татагдахаар болсныг түүний харьяалагддаг Fantagio агентлаг баталлаа.

Өнөөдөр тус агентлаг мэдэгдэл гаргалаа:

“Cha Eun Woo нь БНСУ-ын Цэргийн Хөгжмийн Хороонд орох өргөдлөө саяхан өгсөн бөгөөд өнөөдөр Цэргийн Хүний Нөөцийн Албанаас элсэх хариу бичиг хүлээн авсан. Үүний дагуу тэрээр 7-р сарын 28-нд шинэ цэрэг бэлтгэх сургалтын төвд очиж, цэргийн албаа эхлүүлнэ. Үндсэн сургалтаа дуусгасны дараа тэрээр Цэргийн Хөгжмийн Хороонд үлдсэн албаа хаах болно.

Олны аюулгүй байдлыг хангах, хэт олны хөлөөс үүдэх аливаа ослоос урьдчилан сэргийлэх үүднээс элсэх газрын байршил болон цагийг нууц байлгана. Тусгай үдэлтийн ёслол зохион байгуулахгүй. Та бүхнээс ойлгож хүлээн авахыг хүсье.”

Одоогоор Cha Eun Woo Netflix-ийн шинэ цуврал болох ‘The Wonder Fools’-ийн зураг авалтад оролцож байгаа.
Түүнчлэн тэрээр 6-р сарын 7–8-нд Инчон хотын Inspire Arena-д болох ASTRO хамтлагийн 4 дэх бие даасан тоглолт ‘The 4th ASTROAD [Stargraphy]’-аар фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөжээ.

#Cha Eun Woo