Цогтоо, Мөнхүүш нарын хамтран бүтээсэн “Mesmerism”-ийн youtube хуудас албан ёсоор 1 сая дагагчтай боллоо. Ийнхүү тэд Монголын гурав дах 1 сая дагагчтай контент бүтээгчид болж байна. Энэхүү амжилтад хамгийн анх Gremix хүрч байсан бол, өнгөрсөн онд Түшиг 1 сая дагагчтай болж байсан юм.
Mesmerism-ийн залуус “Хүн бүрд тохиолддог хөгжилтэй зүйлсийг бага зэрэг хэтрүүлэг, ёгтлол оруулж, сэтгэл гаргаад хийгээд үзье” гэсэн зорилгоор бичлэгээ хийж эхэлж байжээ. Тэдний анхны бичлэг 2016 оны 12 сарын 15-нд орж байсан бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл 9 жилийн турш нийт 310 гаруй контентыг үзэгчдийн хүртээл болгожээ. Эхэндээ инээдмийн, хөгжилтэй, амьдрал тохиолдох сургамжтай зүйлсээр контентоо бүтээж байсан ч сүүлийн жилүүдэд хүүхэд баярлуулах, гэр бүлийн влог, хачирхалтай амттан турших зэрэг контентыг түлхүү хийж байна.
Мөн хүүхэд баярлуулах, хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготой олон контент хийж бүтээж байгаа нь бусад контент бүтээгчдээс ялгардаг аж. Өнгөрсөн жил л гэхэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн багтай хамтран Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн дотуур байр болон сургуулийн хүүхдүүдтэй уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байжээ.
2024 оноос хойш монголын контент бүтээгч залуусын дунд “Youtube Champ” гэх тэмцээн зохион байгуулсан нь ихэнх хүмүүст таалагдсан билээ.
Цогтоо буюу Д.Ганцогт, Мөнхүүш буюу Э.Мөнх-Эрдэнэ нар нь СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн, нэг ангийн найзууд. Youtube сувагтаа контент бүтээхийн хажуугаар “Сүүлчийн Монита”, “Диваажинд хүрэх зам”, “Анагаахын алдартнууд 1,2”, “Орк” зэрэг кинонуудыг ч хийж амжсан авьяаслаг залуучууд юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!