Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 оны 11-р сарын 17-нд тохиож байна.
Энэ өдөрт зориулан Writing.mn Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран бичихүйн уралдаан зарлалаа.
Сэдэв: Миний нутаг
Уралдааны хураамж: 10,000₮
Эцсийн хугацаа:
2026 оны 11-р сарын 14, 23:59 (Улаанбаатар)
Хариу зарлах:
2026 оны 11-р сарын 17, 10:00 (Улаанбаатар)
Та өөрийн хувьд “миний нутаг” хэмээн ам бардам тодорхойлж, уран үгээр дүрслэн илэрхийлж чадах тэрхүү зүйлийнхээ тухай 1,200 үгэнд багтаасан бичвэр (эсээ, богино өгүүллэг, зохион бичлэг) бичиж ЭНД дарж илгээгээрэй.

Шилдэг бүтээлийн эздэд мөнгөн шагнал, бичихүйн сургалтын эрх олгохоос гадна бүтээлийг нь олон нийтэд нийтлэн түгээнэ гэжээ.


312











