СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулиас их, дээд сургуулийн оюутан, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сэтгүүлч мэргэжлийн үнэ цэн, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Эсээний сэдэв:
“Сэтгүүлч мэргэжлийн тухай миний ойлголт”
Хамрах хүрээ:
- Дотоод, гадаадын их сургуулийн бакалаврын түвшний оюутнууд
- Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид
Эсээнд тавигдах шаардлага:
- Сэдвийн агуулгыг бүрэн гаргасан, хэл найруулга сайтай байх
- Жишээ, баримт, статистик мэдээллээр баяжуулсан байх
- Бусдын бүтээлийг хуулбарлаагүй, хиймэл оюун ухаан ашиглаагүй, бие даан туурвисан байх
- 500–800 үгтэй, А4 хэмжээтэй, Times New Roman фонтоор, 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1.15 байх
ШАГНАЛЫН САН
- I байр – Өргөмжлөл, 1,500,000 төгрөг
- II байр – Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
- III байр – 2 өргөмжлөл, тус бүр 500,000 төгрөг
Материал хүлээн авах хугацаа:
- 2026 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Бүрдүүлэх материал:
- Эсээ болон зурагтай CV-г цахимаар болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
Цахим шуудан: info@baldorjsan.mn
Утас: 9905 9710, 9499 0888
Сэтгүүлч мэргэжлийн үнэ цэн, нийгмийн хариуцлага, ирээдүйн талаарх өөрийн үзэл бодол, ойлголтоо чөлөөтэй илэрхийлж, бүтээлч сэтгэлгээгээ сорихыг урьж байна.


157











