Анагаах ухааны салбарт суралцаж буй оюутнуудад зориулсан феминист чадавхжуулах хөтөлбөрийг зарлаж байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар дараах ур чадвар, мэдлэгтэй болно:
- Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлыг
- Жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн өнцгөөс хардаг болно;
- Феминист хууль, эрх зүйн онол ба практик аргад суралцана;
- Сэтгэцийн гэмтэлд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвар эзэмших.
Тавигдах шаардлага:
- Анагаах ухааны чиглэлээр суралцаж буй 4 ба түүнээс дээр дамжааны оюутан байх
- Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 2 сарын хугацаанд (12 сарын 25 хүртэл) идэвхтэй оролцох хүсэл, боломжтой байх
- Сурсан мэдлэг, ур чадвараа цаашдын мэргэжлийн үйл ажиллагаа болон хүүхэд, залуучуудад түгээх эрмэлзэлтэй байх.
Бүрдүүлэх материал:
- Хувийн танилцуулга (CV)
- Оюутны үнэмлэхийн хуулбар
- Энэ хөтөлбөрт яагаад хамрагдах хүсэлтэй байгаагаа 100 үгэнд багтаан илэрхийлэх.
Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Хэрэгжүүлэгч байгууллага: “Хөөрхөн Зүрх” ТББ
Хамтрагч байгууллага: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)
Дэмжигч байгууллага: Ази-Номхон Далайн Эмэгтэйчүүд, Хууль ба Хөгжил форум (APWLD)


330











