Оролцогч баг доорх гурван чиглэлийн аль нэгийг сонгож төслөө боловсруулна. Чиглэлүүд нь 2026 оны чуулганы үндсэн агуулгатай шууд уялдана.
Чиглэл 1. “Хил хязгаар минь — сонголт минь”
Бие махбод, орон зай, зөвшөөрлийн (consent) тухай ойлголтыг үе тэнгийнхэндээ түгээх санаачилга.
Жишээ: сургууль дотор үе тэнгийн сургалт зохион байгуулах; «Үгүй гэж хэлэх эрх» аяны булан ажиллуулах; комик, постерын цуврал бүтээх; ангийн цагийн хөтөлбөр боловсруулах.
Чиглэл 2. “Дижитал орчинд аюулгүй охид”
Цахим хүчирхийлэл, хувийн мэдээллийн хамгаалалт, дижитал бичиг үсгийн чиглэлийн санаачилга.
Жишээ: сошиал медиагийн контентын цуврал; эцэг эх–охидын хамтарсан цахим аюулгүй байдлын уулзалт; сургуулийн цахим ёс зүйн дүрэм боловсруулах.
Чиглэл 3. “Сонголт хийх эрх — нөөцөө ашиглах нь”
Эрт гэрлэлт, сургууль завсардалт, хямралыг даван туулах чиглэлийн санаачилга.
Жишээ: эрсдэлт бүлгийн охидод чиглэсэн менторшип; мэргэжлийн чиг баримжааны өдөрлөг; «Ээж бид хоёр ярья» эцэг эхийн хэлэлцүүлэг; сэтгэл зүйн дэмжлэгийн үе тэнгийн бүлэг.
Тавигдах шаардлага
- 12–18 насны охид. Баг тус бүрт 18–25 насны нэг зөвлөх охин байж болно
- 3–7 хүн. Багийн ахлагч заавал охин байна. Хөвгүүд гишүүнээр орж болно
- Улаанбаатар хот болон 21 аймаг. Орон нутгийн багуудыг тусгайлан дэмжинэ
- Баг тус бүр нэг насанд хүрсэн зөвлөхтэй байна (багш, нийгмийн ажилтан, эцэг эх, сайн дурын ажилтан)
- Өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан туршлага шаардахгүй
- Нэг сургууль эсвэл байгууллагаас олон баг оролцож болно. Нэг охин зөвхөн нэг багт бүртгүүлнэ.
ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Хугацаа: 2026.10.15 – 2026.11.15 -ний хооронд буюу 1,5 сарын дотор бүрэн хэрэгжиж дуусах хэмжээний байх.
- Хамрах хүрээ: дор хаяж 30 хүнд шууд хүрсэн байх.
- Сайн дурын зарчим: багийн гишүүд цалин, урамшуулал авахгүй. Зарцуулсан цагаа МСДТ-ийн сайн дурын цагийн бүртгэлд бүртгүүлнэ.
- Санхүүжилт: нэг төсөлд 500.000 - 1,000,000 төгрөг хүртэлх дэмжлэг олгоно. Нийт 10 төсөл шалгаруулна.
- Тогтвортой байдал: төсөл дууссаны дараа үлдэх бодит үр дүн (материал, бүлэг, дүрэм, багц, сүлжээ) тодорхой байх.
- Хүүхэд хамгаалал: бүх үйл ажиллагаа энэхүү удирдамжийн ЗУРГАА дугаар хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Санхүүжилтэд зарцуулахыг хориглох зардал
- Багийн гишүүд болон зөвлөхийн цалин, урамшуулал
- Хувийн хэрэглээний техник хэрэгсэл худалдан авах (утас, зөөврийн компьютер, таблет)
- Аялал жуулчлал, амралтын зардал
- Бэлэг дурсгалын зүйл, нийт төсвийн 10 хувиас хэтэрсэн тохиолдолд
- Улс төр, шашны сурталчилгааны шинжтэй аливаа үйл ажиллагаа
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
ХУГАЦААНЫ ХУВААРЬ
- Санхүүжилт — нэг төсөлд 500,000 - 1,000,000 төгрөг хүртэл;
- Ментор дэмжлэг үзүүлэх, МСДТ-ийн туршлагатай сайн дурын ажилтан баг тус бүрт хуваарилагдана;
- Төсөл удирдах, төсөвлөх, тайлагнах чиглэлийн нэг өдрийн сургалт;
- Чуулганы индэр дээр төслөө танилцуулах боломж;
- МСДТ-ийн сайн дурын цагийн бүртгэл, албан ёсны сертификат;
- «Өврийн дэвтэр» — сайн дурын үйл ажиллагааны баримтжуулалтын дэвтэр;
- Хамтрагч байгууллагын мэдээллийн сүлжээ, олон нийтийн сувгаар танилцуулах.
Шилдэг төслийн хэрэгжилтийн шагнал (2026.12.05)
- I байр 1,000,000 ₮ болон өргөмжлөл
- II байр 700,000 ₮ болон өргөмжлөл
- III байр 500,000 ₮ болон өргөмжлөл
- «Охидын сонголт» тусгай байр 300,000 ₮ — оролцогчдын нээлттэй санал хураалтаар
Шалгарсан бүх багийн гишүүд МСДТ-ийн албан ёсны сертификат, сайн дурын цагийн баталгаажуулалт авна.


4675






