Манай анги дөчүүлээ. Нэг намар сургуулийн номын сангаас 17 багц сурах бичиг ирж, нийгмийн ажилтан дөрөв, таван багцыг эмзэг бүлгийн хүүхдүүдэд өгөөд, үлдсэнийг нь ангийн багшид хуваарилахыг даатгав. Эхэндээ түрээсийн төлбөрөө түрүүлж өгсөн хүүхдүүд номтой болов.
Дараа нь гэр ойр хүүхдүүд нэг багцынхаа номыг хувааж авч, нэг нь монгол хэл, нөгөө нь математик, өөр нэг нь англи хэлний номтой болох зэргээр гурав, дөрвүүлээ нийлж байж нэг багцыг ашиглана. Огт номгүй байснаасаа дээр ч төдийлөн бүтэлтэй арга байсангүй. Энэ бол 10-аад жилийн өмнөх явдал. Харамсалтай нь “хэн нь номтой, хэн нь номгүй вэ” гэдэг асуудал одоо ч хэвэндээ.
Саяхан нийслэлийн нэгэн сургуульд сурах бичиг авах эсэхийг сугалуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Харин Боловсролын яамнаас “Сурах бичгийг сугалаагаар хуваарилсан гэх мэдээлэл үндэслэлгүй” гэж мэдэгдэв. Тэгвэл түрээсийн сурах бичиг сургуулиудад ямар зарчмаар хүрдэг вэ? Яагаад нэг сургуульд сурагчдынхаа 80-90 хувийг хангахуйц ном байхад нөгөө нь 30 хүүхэдтэй ангид 13 багц л очиж байна вэ?
Ном нь хүрэлцээгүй хүүхэд худалдаж авах бол хаанаас, ямар үнээр авах вэ? Эдгээр асуултын хариуг хайв.
468 МЯНГА ГАРУЙ СУРАГЧ, 311 МЯНГАН БАГЦ НОМ

Нэг сурагчийн бүх хичээлийн сурах бичгийг багцлан гаргадаг. Одоогоор 6-12 дугаар ангийн түрээсийн сурах бичиг 311,314 багцын нөөцтэй байгаа гэх мэдээлэл бий. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангид 468 мянга орчим хүүхэд суралцаж байна. Энэ тооцооллоор дээрх багц нийт хэрэгцээний 70.5 хувийг хангаж байгаа гэж үзжээ.
Боловсролын яамнаас үлдсэн хэрэгцээг нөхөхөөр 62,200 багц сурах бичгийг шинээр хэвлэж, ирэх сарын 10-наас өмнө сургуулиудад хүргэхээр төлөвлөсөн. Ингэснээр сурах бичгийн хангалтыг 84.6 хувьд хүргэнэ гэж сургуулийн номын санчдад мэдээлжээ.
АРГА ЯДСАН БАГШ НАРЫН СОНГОЛТ БУЮУ СУГАЛАА
Гэвч улсын хэмжээнд тооцсон энэ хувь нь сургууль, анги бүрд ижил хүртээмжтэй тараагдаагүй байна. Тухайлбал нийслэлийн 69 дүгээр сургуулийн 45 хүүхэдтэй ангид 20 орчим багц сурах бичиг иржээ. Мөн 52 дугаар сургууль 30 хүүхэдтэй ангид 13 багц оногдсон талаар эцэг эхчүүд ярив.
Түрээсийн сурах бичиг хангалтгүй байгаа үед багш нар өөр өөрийн аргаараа хуваарилдаг. Жишээ нь “шинэ ном”, “хуучин хэвлэл”, “номгүй” гэсэн сонголтыг цаасан дээр бичиж, сурагчдаар сугалуулжээ. Өөр нэгэн зургаадугаар ангийн багш групп чат нээж, ном ирсэн талаар мэдээлээд түрүүлж хүсэлт гаргасан хүүхдүүдэд өгсөн. Зарим сургуульд түрээсийн төлбөрөө төлсөн нь л авч байгаа гэх. Энэ мэт арга ашиглах нь шударга бус гэж эцэг эхчүүд ярилаа.
Орон нутгийн сургуулийн тухайд Увс аймгийн Тариалан сумын сургуульд 6-9 дүгээр анги тус бүрд сурагчдын 35-40 хувь сурах бичиггүй хоцорчээ. “Аймгийн боловсролын газраас дутуу тоогоо гаргаж, захиалгаа өгөөрэй. Боломжоороо хуваарилна” гэж хэлсэн хэмээн тус сургуулийн номын санч ярилаа.
Харин хотын төвд байрлах нэгэн сургуульд сурах бичиг бүх хүүхдэд хүрэлцэхээр байгаа бөгөөд аравдугаар сард шинэ хэвлэлүүд ирэхээр сурагчид бүрэн хангагдах боломжтой гэж сургалтын менежер нь ярив.
НОМ ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЛ ХУДАЛДАЖ АВНА. ГЭХДЭЭ ХААНААС, ХЭДЭЭР?

Бүх сурагчийг сурах бичгээр хангах боломжгүй, хүүхдийнхээ хичээлийн хэрэглэгдэхүүнийг хангах нь эцэг эхчүүдийн үүрэг гэж өмнөх жилүүдэд Боловсролын яамны төлөөллүүд онцолж, ярилцлага өгсөн байдаг. Тэгвэл эцэг эхчүүд өөрсдөө худалдаж авъя гэтэл сурах бичгийг хаанаас, ямар үнээр авах талаарх мэдээлэл тодорхой биш байна.
Эцэг эхчүүд “Сурах бичгийг худалдаж авахаар хайж байгаа ч бүтэн багцаараа авахад өндөр үнэтэй тул гол хичээлүүдийн номыг нь л авна” гэлээ.
Багшийн дээд орчмын номын худалдааны цэгүүдээр ороход дунд ангийн нэг багц сурах бичиг 120-150 мянган төгрөг, ахлах ангийнх 180-200 мянган төгрөгийн үнэтэй байв. Ширхгээр авахад шинэ хэвлэл 20 мянган төгрөг, хуучин ном 15 мянган төгрөгийн үнэтэй байна.
СУРАХ БИЧГИЙГ ХЭН ХЭВЛЭЖ БАЙНА ВЭ?
Сурах бичгийн түгээлт, худалдааг хэвлэлийн тендер авсан компани хариуцдаг. Өмнөх жилүүдэд хэвлэлийн компаниуд сургуулиудтай холбогдон сурах бичгийг хэвлэлийн үнээр сурагч, эцэг эхчүүдэд худалдаалж байсан жишиг бий.
Энэ жилийн тухайд 7, 8 болон 10, 11 дүгээр ангийн сурах бичгийг “Адмон принт” ХХК, 9 болон 12 дугаар ангийн сурах бичгийг “Бит пресс” ХХК хэвлэж байгаа гэнэ.
Харин эдгээр компани хэдэн багц сурах бичиг хэвлэхээр гэрээ байгуулсан, гэрээний нийт дүн хэд, хэзээ нийлүүлэхээр тохирсон талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр 10 дугаар сарын 10-наас шинэ хэвлэл түгээх сурагтай.
Эдгээр нь сурах бичгийн хүртээмжийг улсын хэмжээнд хэдэн хувьд хүрснээр бус, сургууль, анги тус бүрд хэдэн хүүхэд хэдэн багц номтой үлдэж байгаагаар хэмжих шаардлагатайг харуулж байна.
Тиймээс шинээр сурах бичиг хэвлэхээс гадна одоо байгаа нөөцийг сургууль бүрд аль болох хүртээмжтэй хуваарилах, нөөцийг зөв тооцож, дахин хуваарилах боломжтой уян хатан зохицуулалт шаардлагатай байна. Мөн түрээсийн сурах бичиг хүрэлцээгүй хүүхдүүд номоо хаанаас, ямар үнээр авах талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд нэг мөр, ойлгомжтой хүргэх шаардлагатай.
Бид сурах бичгийн хуваарилалтын зарчим, сургууль бүрд хэдэн багц олгож байгаа тооцоолол, хүрэлцээгүй тохиолдолд сурагчид хэрхэн сурах бичгээр хангагдах талаар Боловсролын ерөнхий газраас тодруулахаар хүссэнээс хойш долоо хоног өнгөрөхөд тодорхой хариу ирүүлээгүй юм.
Гэрэл зургийг Б.Даваа

5567