АНУ-ын Аляска мужийн Анкоридж хотод далайн залхагтай төстэй хэлбэртэй, үл мэдэгдэх нисдэг биет ажиглагдсан бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Уг бичлэгийг энэ оны зургадугаар сарын 15-нд хийсэн бөгөөд Daily Mail-д арваннэгдүгээр сарын 10-нд нийтэлжээ.
Бичлэгийг америк иргэн Сара Жейн Осборн хэмээх эмэгтэй нөхрийн хамт хийсэн байна. Тэрбээр бичлэг хийж байхдаа "Энэ юу вэ, надад таалагдахгүй байна" хэмээн нөхөртэйгөө ярих аж. Тэд тэнгэрт татсан солонгын зураг авч байхдаа моддын дээгүүр нисэж буй хар, мөнгөлөг өнгийн, доошоо тэмтрүүл мэт хэсгүүд унжсан /далайн залхаг шиг/ биетийг анх анзаарчээ.
Осборны хэлснээр, тэд уг биетийг гурван минут орчим ажигласан бөгөөд энэ хугацаанд бичлэг хийсэн байна. Тэрбээр эхэндээ цаасан шувуу байж магадгүй гэж бодсон ч хөдөлгөөн нь ердийн цаасан шувууныхтай адилгүй санагдсан хэмээн ярьжээ.
Уг биет АНУ-ын Аляска муж дахь нэгэн цэргийн баазын ойролцоо ажиглагдсан гэх мэдээлэл бий. Тус бааз нь F-22 сөнөөгч онгоцууд байрладаг цэргийн байгууламж юм. Гэхдээ уг ажиглалт баазтай холбоотой эсэх нь батлагдаагүй байна.
Сүүлийн үед ажиглагдсан тохиолдлууд
Сүүлийн саруудад үл таних нисдэг биетийн талаарх мэдээлэл, ажиглалтын бичлэгүүд дахин олны анхаарлыг татах болсон. Тухайлбал, АНУ-ын Батлан хамгаалах яам 2026 оны есдүгээр сарын 18-нд үл таних агаарын үзэгдэл (UAP)-тэй холбоотой 71 баримт бичиг, дүрс бичлэгийг багтаасан шинэ багц материалыг олон нийтэд ил болгожээ. Тэдгээрт цэргийн ажиглалт, судалгааны материалууд багтсан байна.
Мөн аравдугаар сарын 23-нд АНУ-ын цэргийн нууц баазуудын ойролцоо хар гурвалжин хэлбэртэй биетүүд ажиглагдсан тухай мэдээлэл нууцын зэрэглэлээс гаргасан баримтуудад дурдагдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм.
Гэсэн хэдий ч эдгээр тохиолдлын аль нь ч харь гаригийн амьдрал, хөлөг байсныг нотлоогүй байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Үл таних аномаль үзэгдлийг судлах алба (AARO) эдгээр үзэгдлийн гарал үүсэл, шинж чанарыг тогтоох чиглэлээр ажиллаж байгаа юм.
Эрдэмтдийн хувьд үл таних нисдэг биетийн ажиглалт нь харь гаригийн амьдралын шууд нотолгоо биш бөгөөд тухайн үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлахад хангалттай мэдээлэл шаардлагатай хэвээр байна.
Эх сурвалж: Dailymail

Joint Base Elmendorf-Richardson цэргийн бааз

345