Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үймээний улмаас Францын зарим хотод 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө хөл хорих цаг тогтоох шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Себастьен Лекорню гаргажээ.
Хөл хорих цаг 10 дугаар сарын 19-ний 22:00 цагаас 10 дугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл үйлчлэх аж.
Энд дуулгахад, амьдралын өртгийн өсөлт, төрийн үйлчилгээний чанар хангалтгүй, боловсролын тогтолцооны өнөөгийн байдлыг шүүмжилсэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал 10 дугаар сарын 17-нд Франц даяар болсон юм. Энэ жагсаалд нийтдээ 550 мянган хүн, Парис хотод 110 мянган хүн оролцсон гэж Францын Дотоод хэргийн яам мэдээлсэн бол CGT үйлдвэрчний эвлэл жагсаалд 800 мянган хүн оролцсон гэжээ.
Эх сурвалж: France press ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн



719











