Инээлдэж буй хоёр хүрэн баавгай, гар дээрээ тогтож буй ирвэс зэрэг хөгжилтэй гэрэл зургийн агшнууд энэ жилийн Nikon Comedy Wildlife Awards-ын шилдэг оролцогчдын жагсаалтад багтжээ.
“Nikon зэрлэг амьтдын хөгжилтэй гэрэл зургийн наадам” нь амьтдын хөгжилтэй, санаандгүй, инээд хүргэм агшныг гэрэл зураг буулгадаг дэлхийн хамгийн алдартай гэрэл зургийн уралдаануудын нэг юм. Энэхүү уралдаан нь зөвхөн инээд бэлэглэх бус, зэрлэг амьтдыг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой.
Энэ оны уралдаанд 112 орны 10 мянга гаруй бүтээл ирсэн бөгөөд тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Шүүгчид 40 шилдэг гэрэл зураг, гурван өсвөр насны ангиллын бүтээл, дөрвөн цуврал бүтээл, есөн видео бүтээлийг сүүлийн шатанд шалгаруулсан байна. Уралдааны ялагчдыг 12-р сарын 8-нд тодруулна. Сүүлийн шатанд шалгарсан зэрлэг амьтдын хөгжилтэй, хөгтэй гэрэл зургуудыг хүргэж байна.

Ян Виттмер – Ууртай шувуу

Александр Хорманн - Нус гоожих

Эрик Борен – Хэрэв би жаахан л хурдан байсан бол...

Хоми Сахана – Гар дээрх тогтолт

Чарльз Жансон – Инээлдэж буй баавгайнууд

Селин Ник Ойреачтайх - Ядаргаанд орсон нь

Роберт Нэйрн – Балетчин

Марек Жаковски - Далайн дээрэмчид

Диего Перез - Тачаангуй цөгөрцөг

Ханна Дейтл – Сэргэлэн бяцхан заан

Дирк Костер - Өөр

Чарльз Жансон – Инээлдэж буй баавгайнууд

Энди Рауз – Малгайтай Дорис



133











