АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон Эпштейний баримтуудад 2017 оны дөрөвдүгээр сарын 29-нд Skype-аар харилцсан нэгэн хүн монгол охидын визийн асуудлаар хэд хэдэн удаа холбогдсон байна. Тэрбээр “Би нөгөө монгол охинтой визний асуудлаар хэд хэдэн удаа холбогдлоо. Нэг зүйл дээр гайхаад байна. Магадгүй эцэг эх нь явуулахгүй байх шиг байна” гэсэн агуулгатай зүйл бичжээ.
Үүнээс тав хоногийн дараа буюу тавдугаар сарын 4-нд өөр нэг хүн “Тэр охин визэндээ орохгүй гэнэ. Харин өөр нэгэн охин байна. 19 настай, загвар өмсдөг охин байна. Тэр Парис, Нью-Йоркт загвар өмсөхийг хүсдэг юм байна” гэсэн агуулгатай мэдээлэл илгээж, Монгол охины зургийг явуулсан байна.
Үүнээс зургаан хоногийн дараа Эпштейн тухайн хүнээс “Чи Парист байна уу?” гэж асуусан байна.
Харин тавдугаар сарын 16-нд нөгөө хүн “Би нөгөө монгол охинтой хамт тун удахгүй Нью-Йорк руу явахаар төлөвлөж байна” гэсэн агуулгатай хариу илгээжээ.
Шинжээч эдгээр харилцаанаас тухайн хүн эмэгтэй, загвар өмсөгч байж болзошгүй, мөн Монгол охинтой хамт Нью-Йорк руу явсан байж болзошгүй. Гэсэн ч баримтад тухайн хүний нэр, хэн болох болон монгол охин Нью-Йорк руу үнэхээр явсан эсэх мэдээлэл тодорхой биш байна гэсэн юм.


222











