Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулна.
Энэ үзлэгт ЕБС-ийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг үзлэгт хамруулах юм.
ЕБС-ийн сурагчдын хувьд:
- Зүрхний цахилгаан бичлэгээр суурь өвчлөлийг илрүүлэх;
- Биеийн хэмжилт
- Харааны үзлэг
- Эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн зөвлөгөө өгөх аж.
Урьдчилан сэргийлэх үзлэг нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тохиолдолд цаашдын үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэл авахад ач холбогдолтой юм.





2592






