Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” 22 дахь жилдээ шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлгийг гардууллаа.
Энэ жил тус тэтгэлэгт хөтөлбөрт 2000 гаруй оюутан өргөдлөө илгээсэн бөгөөд анкет, багийн үйл ажиллагаа, ганцаарчилсан ярилцлага гэсэн гурван үе шаттайгаар шалгаруулжээ. Мөн мэргэжил харгалзахгүйгээр 100 оюутныг шалгаруулсан нь тус хөтөлбөрийн онцлог байв.
Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр хоёр жилийн өмнө тус тэтгэлгийг хүртэхийн зэрэгцээ Голомт банкинд ажиллаж байсан, одоо Голомт банкны Дотоод аудитын газрын Бизнес аудитын хэлтэст аудитороор ажиллаж буй Г.Намжилдорж өөрийн туршлагаасаа хуваалцаж, цаашид тус тэтгэлэгт өргөдөл гаргах оюутнуудад зөвлөгөө өгсөн юм. Мөн энэ жилийн тэтгэлэгт шалгарсан оюутнуудын төлөөллийн сэтгэгдлийг уншигч танд хүргэж байна.
Г. НАМЖИЛДОРЖ: ТЭТГЭЛЭГТ БЭЛДЭХДЭЭ САЙН СУДАЛГАА ХИЙХ НЬ ЧУХАЛ

Яг хоёр жилийн өмнө энэ танхимд догдлол дүүрэн суугаад тэтгэлгээ гардан авч байлаа. Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрийн босго өндөр гэж би боддог. Мэргэжил харгалзахгүйгээр 2000 гаруй шилдэг залуустай өрсөлдөн шалгарч, энэхүү тэтгэлгийн эзэн болсон 2026 оны нийт тэтгэлэгт оюутнууддаа баяр хүргэе.
Хоёр жилийн өмнө би хоёр сарын тэтгэлгээ хадгалж, Голомт банканд ажиллаж олсон цалинтайгаа нийлүүлээд гадаадад аялж байсан маань миний амьдралын дурсамж дүүрэн үеийн нэг болон үлдсэн.
Тэтгэлэгт бэлдэж байгаа оюутнууддаа хандаж хэлэхэд, эхлээд өөртөө итгэлтэйгээр анкетаа явуулаад дараа дараагийн удаа гэж хойшлуулахгүйгээр өргөдлөө явуулаад үзээрэй гэж хэлмээр байна. Юмны хойно суугаад байвал нөхцөл бүрдэхгүй шүү дээ.
Тэтгэлэгт оролцох гэж байгаа бол ямар байгууллага вэ гэдгийг нь судлаад, тодорхой хэмжээнд мэдээлэлтэй болоод орвол сонгон шалгаруулалтын ярилцлагын үед бусдаасаа онцлог, бусдаасаа ялгарах боломжтой.
Голомт банкны хувьд ямар тэтгэлэг вэ гэдгийг нь сайн судлаад орвол тэр үе шатууд дээрээ цойлоод, сайн судалгаа хийвэл өөртөө итгэх итгэл, цаашдаа өсөх боломжийг бий болгож чадна гэж бодож байна. Ер нь сайн судалгаа хийгээд, ярихдаа бага зэрэг тааруу гэх мэт асуудал байвал өмнөх орой нь сайн бэлдээд, “би яг авах ёстой юу” гэдгээ харуулж чадвал тэтгэлэг авах бүрэн боломжтой шүү.
Б. ТЭЛМҮҮН: ТЭНЦСЭН ГЭСЭН ХАРИУГ СОНСОХ БҮРД ДОГДЛОЛ ӨНДӨР БАЙСАН

Намайг Тэлмүүн гэдэг. МУИС-д Эдийн засгийн хөтөлбөрөөр суралцдаг оюутан байна. Тэтгэлгийн шат бүрийн хувьд тэнцсэн гэсэн хариуг сонсох бүрд догдлол өндөр байсан. Мөн энэ тэтгэлгт өөрийгөө сорьж үзье гэж бодсон.
Тэнцсэн гэдэг хариуг сонсоод өөртөө сайн итгэж өгөхгүй байсан. Жинхэнээсээ лавлаж асуугаад мөн биш үү гээд догдлол дүүрэн байсан. Цаашдаа ч гэсэн өөрийгөө улам хөгжүүлээд, өөр тэтгэлгүүд болон ялангуяа Голомтын тэтгэлэгтээ дахиад дараа жил хамрагдана гэж бодож байна.
Ү.АНУДАРЬ: 100 ОЮУТНЫ НЭГ БОЛСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА

Сайн байна уу? Би МУИС-ийн Програм хангамжийн гуравдугаар түвшинд суралцдаг. Голомт банкны шилдэг 100 оюутны нэг болсондоо маш их баяртай байгаа.
2000-аад оюутнаас шалгарсан учраас өөрийгөө мшилдэг оюутан гэж санагдаж байна. Голомт банкны үйл ажиллагаа, зохион байгуулж байгаа эвентүүд бүгд шинэлэг, залуулаг, залуу үе рүүгээ чиглэсэн байдаг.
Өмнө нь Голомт банкны төслийн тэмцээнүүдэд оролцож байсан болохоор зохион байгуулалтуудыг нь мэднэ. Олон эвентүүдээс ялгарч чаддаг. Мөн энэ тэтгэлгийг авсандаа маш их баяртай байна.
Б. НЯМБАЯР: ТЭТГЭЛГИЙН ШАТ БОЛГОНЫГ ХУРУУ ДАРАН ХҮЛЭЭЖ БАЙЛАА
Сайн байна уу? би МУИС-ийн Эдийн засгийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан байна. Сэтгэгдлийн хувьд нэлээд өндөр байна.
Тэтгэлгийн шат болгоныг хуруу даран хүлээж байлаа. Тэтгэлгийн үйл явцад багаар ажиллуулах шалгалт, илтгэл тавих, өөрийн бусад амжилт зэрэг бусад зүйлсийг шалгаруулж байсан. Хамгийн их таалагдсан зүйл нь багийн ажлыг оруулж ирсэн нь таалагдсан.
Д:ДӨЛГӨӨН: ШИНЭЛЭГ САНАА, ҮЙЛ ЯВЦААР ШАЛГАРУУЛСАН НЬ ТААЛАГДСАН

Сайн байна уу? Би МУИС-ийн гуравдугаар түвшинд суралцдаг оюутан байна. Тэтгэлэг авсандаа их баяртай байна. Голомт банкнаас зарладаг үйл ажиллагаануудад оролцоход зохион байгуулалт сайн байдаг нь таалагддаг. Өмнө нь Голомт банкны зохион байгуулсан Student Led төслийн тэмцээнд оролцож байсан.
Энэ тэтгэлгийн хувьд багийн үйл ажиллагаа, workshop хийлгүүлэхдээ шинэлэг санаануудаар шалгаруулж авсан нь маш сонирхолтой байсан.
Э.ЭНХЖАРГАЛ: “ГЭРЭЛ” ГЭДЭГ ҮГ ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХЭД МИНЬ ТУСАЛСАН
Тэтгэлгийн шатууд бүлгийн ажил, ганцаарчилсан ярилцлага зэрэг олон үе шаттай байсан нь их таалагдсан. Өмнө нь хоёр удаа дадлага болон тэтгэлгийн ярилцлагад орж, тэнцэж чадаагүй.
Гэхдээ энэ тэтгэлгийн өөрийгөө илэрхийлэх хоёрдугаар шатанд надад “гэрэл” гэдэг үг таараад, тэр үедээ өөрийгөө илэрхийлээд ярьсан. Яг тэр үед өмнө нь Энхийн-Одын орсон подкастыг сонсож байхад “гэрэл” гэдэг үг санаанд орсон.
Тэр подкастыг сонсоод надад ямар мэдрэмж төрсөн, тэтгэлэгт орж байхдаа юу мэдэрсэн гэдгээ ярьсан. Зарим хүмүүс гэрлийг асаахад гэрэл байгааг хүмүүс мэдээд, хүнд итгэл, найдвар төрдөг талаар би илэрхийлсэн. Ганцаарчилсан ярилцлага дээр ч өөрийгөө сайн илэрхийлж чадсан. Тэтгэлэг авсандаа баяртай байна.







4319






