
UNICEF Club Mongolia хөтөлбөрийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэл эхэллээ. Тус хөтөлбөр нь хүүхэд, өсвөр үеийнхний эрх, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой, сурагч, оюутнуудын санаачилгаар үйл ажиллагаа явуулдаг сайн дурын клуб юм. UNICEF Club Mongolia-аар дамжуулан залуус хүүхдийн эрхийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна өөрсдийн дуу хоолойг хүргэж, сургууль болон орон нутагтаа чиглэсэн санаачилга хэрэгжүүлдэг.
Клубын үйл ажиллагаанд оролцсоноор сурагч, оюутнууд манлайлал, багаар ажиллах, харилцаа холбоо, төсөл хэрэгжүүлэх зэрэг ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулна.
Мөн UNICEF Club-д нэгдсэнээр хүүхдийн эрхийн төлөө ажиллаж буй залуусын хөдөлгөөнд нэгдэж, үе тэнгийнхэндээ тулгамдаж буй асуудлаар арга хэмжээ, санаачилга зохион байгуулахын зэрэгцээ UNICEF Монголын сургалт, үндэсний хэмжээний арга хэмжээ, менторшипийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
UNICEF Club Mongolia-ийн үндэсний сүлжээнд албан ёсоор нэгдэхийн тулд клуб нь дор хаяж дөрвөн сурагч, оюутан удирдагчтай байх бөгөөд клубыг дэмжих зөвлөхтэй байна.
Удирдах баг болон зөвлөхөө бүрдүүлсний дараа UNICEF Монголд бүртгүүлэх боломжтой. Амжилттай бүртгүүлсэн клубүүд албан ёсны гэрчилгээ, Starter Toolkit буюу клубын үйл ажиллагааг эхлүүлэх багц материал авахаас гадна сургалт, үндэсний хэмжээний арга хэмжээ болон бусад оролцооны боломжуудад хамрагдана.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны есдүгээр сарын 7-21.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл: энд дарна уу


2065






