BLACKPINK хамтлагийн Лиса “The Tonight Show Starring Jimmy Fallon” шоунд оролцохоор болжээ.
Өчигдөр АНУ-ын алдарт ток шоуны зүгээс Лисаг ирэх долоо хоногт нэвтрүүлэгтээ урьсан тухай албан ёсоор мэдээлсэн байна.

Лиса есдүгээр сарын 16-нд цацагдах “The Tonight Show”-ны дугаарт оролцоно.
Нэвтрүүлгийн мэдээлснээр Лиса шинэ сингл “SaWaDiKa”, удахгүй гарах “PRESS PLAY” EP, “Always Lalisa” баримтат кино болон Лас Вегаст хийх “VIVA LA LISA” тоглолтынхоо талаар ярилцах ажээ.
Лисагийн “SaWaDiKa” дууны шинэ клипийг эндээс үзээрэй.









