Бид олон цагийг сошиал сүлжээнд, хүмүүсийн селфи, сториг үзэж, хөгжилтэй бичлэгүүд сонирхож өнгөрөөдөг. Гэхдээ та хамгийн сүүлд хэзээ байгальд удаан алхсан бэ? Эсвэл бүр цонхоороо хараад, эргэн тойрон дахь ертөнцийг анхааралтай ажигласан нь хэзээ вэ?
Хүн төрөлхтөн тэнгэр баганадсан барилга барьж, ухаалаг утас зохион бүтээж, бүр ганц ч үг хэлэлгүйгээр бүтэн сарын хүнсээ захиалан авах хэмжээнд хүрсэн. Гэвч байгалийн үзэсгэлэн гоог бүтээх тухайд бид түүнтэй эн зэрэгцэх аргагүй. Леонардо да Винчи, Винсент ван Гог, Пикассо гурав нийлээд ч тэнгэрт татсан өнгөлөг солонго, хөвөн чихэр шиг ягааран туяарах нар жаргах мөч эсвэл Амазоны ширэнгэн ойн гүнд л байдаг ховор амьтантай эн зэрэгцэх бүтээл туурвиж чадахгүй.
Харахад сэтгэл, мэлмий баясгаж бишрэл төрүүлэхүйц байгалийн гэрэл зургуудыг бид танд цувралаар хүргэх болно.
Ажлын сүүлийн өдөр алжаалаа тайлан амсхийх зуур байгаль болон амьтдыг ховор мөчид авсан дараах гайхалтай зургуудыг сонирхоорой.
2025 оны Дэлхийн байгалийн гэрэл зургийн уралдааны шагналт байрны бүтээл
Зураг авлаа шүү гоё зогсоорой! Аделийн оцон шувуу Антарктидын хүйтэн уснаас үсрэн гарч ирж байгаа нь
Сарьсан багваахай дотроо их олон янз
Цагаан нүүрт шар шувуу
Ираны хойд нутгийн зэрлэг мануул
Хяруу буусан өглөөний улаан буга
Зургаан бамбартай бар ээж
Япон дахь 200 жилийн настай глициниа мод
Зарим матрыг шувууны нүдээр дээрээс харахад...
5 см-ийн өргөс түүнд юу ч биш!
Иберийн шилүүсийн бяцхан зулзага /зэрлэг байгальд нэн ховордсон зэрлэг амьтдын нэг/
Гималайн монал шувуу буюу уулсын дээр солонгорон гялалзах эрдэнэ
Унтаж байсан нойрмог барыг дугуйтай камер сэрээчих үед...
Зулзагаа борооноос хамгаалахын тулд тэвэрч буй залхуу сармагчин
Цэцгэн дотор унтаж буй хоёр зөгий
Эх, үр хоёр
Гэрэл зурагчин Марлон Дю Тойт карьерынхаа ид үедээ "амьд үлдэгч" сүрлэг эр ирвэсийг дурандаа буулгажээ.
Өмнөдийн хөх цагирагт наймаалж
Модон дээр амарч буй арслангуудын сүрэг. Зуун жилийн өмнө дэлхийд нэг сая орчим арслан байсан бөгөөд түүнээс ч том сүргүүд байжээ.
Бороонд норсон хөх бялзуухай
Гэрэл зургийн эх сурвалж: BoredPanda











