Хүүхдүүд хайрыг ингэж боддог


Үжин | YOLO.MN
2017-02-14

Хүүхдийг заримдаа хүүхэд гэж бодож болдоггүй. Учир нь тэд зарим үг яриагаараа томчуудаас илүү ухаантайгаа нотолдог. Тэд хайрын талаар юу гэж боддог бол...

Хайр гэдэг зүйлийг 4-8 насныхан ингэж тодорхойлж байна.

 “Эмээ ясны үрэвсэл өвчинтэй болоод нуруугаараа бөгтийхөө байж, хөлийн хумсаа будаж чадахаа больсон. Харин өвөөгийн минь гарынх нь үе мөн үрэвсэлтэй байсан ч түүний хумсыг будаж өгдөг. Энэ бол хайр”  8 настай Реббека

 “Хэн нэгэн танд хайртай бол чиний нэрийг тэр бусдаас өөр дууддаг. Таны нэр түүний аманд аюулгүй гэдгийг та мэдэх болно”  4 настай Билли

“Та их ядарч байсан ч хайр таныг инээмсэглүүлдэг”  4 настай Терри
     
“Ээж аавд зориулж кофе чанаад түүнд өгөхөөсөө өмнө амсаад амт нь яг болсон эсэхийг нь шалгадаг. Энэ бол хайр”  7 настай Денни
    
“Хайр бол бие биетэйгээ удаан хугацаанд үнсэлцэхийг хэлдэг. Ядартлаа үнсэлцээд дараа нь юм ярьцгаана. Манай аав ээж хоёр яг ингэдэг. Тэд үнсэлцэж байхдаа мэдрэлээ алдсан харагддаг”  8 настай Эмили

“Зул сарын баяраар бэлгээ задалж байхдаа тэр өрөөнд намайг хараад хэн хэн зогсож байгааг анзаарахыг хайр гэнэ”  7 настай Бобби
     
“Чи хайрыг илүү сайн мэдэхийг хүсвэл үзэн яддаг хүнтэйгээ сайн найзууд болох хэрэгтэй”  6 настай Никка /Никка шиг бодолтой томчууд олон байгаасай/
     
“Нэг залууд цамц нь гоё байгааг хэлсний дараа тэр өдөр бүр нөгөө цамцаа өмсөж байвал хайр юм” 7 настай Ноэл
     
“Бие биеэ маш сайн мэддэг жижигхэн өвөө, эмээ сайн найзуудыг хайр гэдэг”  6 настай Томми

“Би тайзан дээр төгөлдөр хуур тоглож байхад маш их сандарч, айж байсан. Намайг хараад сууж байсан олон хүний дундаас гараа даллаж инээмсэглэж байгаа аавыгаа би олж харсан. Тэр ганцаараа л тэгж байсан. Тэгээд л би айхаа больчихсон. Энэ бол хайр”  8 настай Синди


     
“Ээж шарсан тахианы хамгийн гоё хэсгийг аавд өгдөг. Энэ бол хайр”  5 настай Элайн
     
“Ааваас хөлс үнэртэж царай алдсан байсан ч ээж түүнийг Робер Рэдфордоос ч царайлаг байна гэдэг. Энэ бол хайр” 7 настай Крис /Робер Рэдфорд бол Холливудын алдарт жүжигчин юм/

“Чи бүхэл өдөржин орхиж явсан ч чиний гөлөг чамайг ирэхэд баярлаж нүүрийг чинь долоож байгааг хайр гэнэ”  4 настай Мэри Анн
     
“Манай эгч надад хайртай. Учир нь тэр надад хуучин хувцаснуудаа өгөөд шинийг авахаар дэлгүүр хэсдэг”  4 настай Лаурэн


     
“Дурласан хүний сормуус дээш доошоо болоход жижигхэн одод үсрэн гарч ирдэг”  7 настай Карен

“Аав жорлонгийн суултуур дээр сууж байхыг ээж харсан ч үүнийг бүдүүлэг гэж бодохгүй байгаа нь хайр юм”  6 настай Марк
     
“Та жинхэнээсээ биш л бол “Би чамд хайртай” гэж хэлж болохгүй. Хэрэв үнэхээр жинхэнээсээ хэлэх гэж байгаа бол дандаа хэлж байх хэрэгтэй. Хүмүүс үүнийг мартчихдаг”  8 настай Жессика

Харин чи хайрыг хэрхэн тодорхойлох вэ, сэтгэгдлээ үлдээнэ үү.  wink

#LOVE #Teenagers #World