iPhone 8 утасгүй цэнэглэгчтэй болно


А.Ихсанаа | YOLO.MN
2017-02-10

Энэ жил Apple компани гурван загварын iPhone худалдаанд гаргаж магадгүй. Тэгвэл KGI-ийн шинжээч Мин Чи Куо шинэ загварууд бүгд утасгүй цэнэглэгчтэй худалдаанд гарна гэжээ.

Ирэх намар худалдаанд гарах iPhone-ууд нэг нь OLED дэлгэцтэй, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байх бол нөгөө хоёр нь одоогийн iPhone 7 болон iPhone 7 Plus загваруудын сайжруулсан хувилбар байх юм.

Энэ гурван загвар бүгдээрээ шилэн гадаргуутай, утасгүй цэнэглэх технологитой байх талаар Куо бичжээ.

Гэхдээ ийм загвар илүү их халдаг болж магадгүй юм. Түүнчлэн тансаг хувилбар нь нөгөө хоёр загвараасаа илүү халдаг болох аж. Тиймээс Apple халалтаас болж эд ангиуд гэмтэж, ямар нэгэн алдаа гарахаас сэргийлэхийн тулд завсарт нь бал чулуу суулгаж магадгүй.

Хэрэв тийм бол OLED дэлгэцэд зориулсан 3D Touch технологи мэтийн нэмэлт зүйлсээс улбаатайгаар бүтээгдэхүүний үнэ одоогийн ханшаас 50 хувиар нэмэгдэж болох юм.

#iphone #world #technology