“НОХОЙН ЗОРИЛГО” кино бокс-оффисыг тэргүүллээ


Сондор | YOLO.MN
2017-02-06

Бэйли бол 1950 оноос 2000 он хүртэл амьдарч чадсан нохой юм. Ингэж тодотгохын учир нь тэрээр нэг оюун ухаанаар дөрвөн өөр үүлдрийн нохойн үеийг өнгөрөөдөг. Этан болон түүний ээж нэгэн удаа халуун зунаар машинд цоожлогдсон нэгэн бяцхан гөлгийг авардаг.

Этан том болж эхнэр авах хүртэл Бэйли түүний найз хэвээр л байна. Гэхдээ хорвоогийн жамаар Бэйли хөгширч үхдэг ч тэр немц овчарк үүлдрийн нохой болон дахин мэндэлж цагдаагийн албанд зүтгэдэг. Ингэхдээ тэрээр өмнөх дурсамж, оюун ухаантайгаа хэвээр л байх аж. Ийнхүү дахин мэндэлсээр хамгийн сүүлд анхны эзэн, хөгшин Этаныхаа нохой болж тэд дахин уулздаг аж.

"A DOG'S PURPOSE" буюу "НОХОЙН ЗОРИЛГО" кино энэ долоо хоногийн бокс-оффисын чартыг тэргүүлжээ.

Энэ 7 хоногийн бокс-оффисын дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

#boxoffice #dog