Хоккейн өсвөрийн улсын аваргын “ШИЛДЭГ ТАМИРЧИД”


Бабу | YOLO.MN
2017-02-02

Монгол Улсын өсвөрийн хоккейчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өнгөрөгч сарын 27-29 өдрүүдэд болж өндөрлөлөө.

 

 

Тус тэмцээнд нийт найман багийн 160 гаруй өсвөрийн хоккейчид хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцож шилдэг баг, шилдэг тамирчдаа тодруулсан юм. Тэмцээн бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангиллаар явагдаж 160 гаруй тамирчид оролцсоноос 4 эмэгтэй тамирчин оролцсон нь онцлог байлаа. Эдгээр эмэгтэй тамирчдын хоёр нь Дархан Эмпати сургуулийн 9c ангийн сурагч Б.Мөнхмандах, 6a ангийн сурагч Э.Анужин нар бөгөөд тэд  “Шилдэг тамирчин”-аар шалгарч амжилт гарган багаараа хүрэл медаль хүртсэн байна.

Түүнээс гадна тус сургуулийн 7а ангийн сурагч Б.Бямбадорж аймгийн шатрын гурван удаагийн  аварга болжээ. Мөн УБ Элит ОУ-ын дунд сургуулийн сурагч Л.Очирбат өнгөрөгч сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 1-р байр эзлэн алтан медаль хүртжээ.

 

#Sport #Freetime #teenagers #hockey