5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Олон нийтийн цахим сүлжээний хаягаа хэрхэн зохистой удирдах вэ?


Л.Галбаатар | YOLO.MN
2017-01-31

Олон нийтийн цахим сүлжээг судлаачид 7 төрөлд ангилсан байдаг. Үүнд:

  • Нийгмийн харилцаа тогтоох сүлжээ /Фэйсбүүк, Твиттер, Google гэх мэт/;
  • Мультимедиаг түгээх, дамжуулах сүлжээ /YouTube, Flickr гэх мэт/;
  • Мэргэжлийн сүлжээ /LinkedIn, Classroom 2.0 гэх мэт/;
  • Мэдээллийн сүлжээ /Super Green Me, Do-It-Yourself Community гэх мэт/;
  • Боловсролын сүлжээ /Khan Academy. The Student Room, The Math Forum, EPALS School Blog гэх мэт/;
  • Хобби, сонирхлын сүлжээ;
  • Эрдэм шинжилгээний сүлжээ /Academia.Edu гэх мэт/.

Эдгээр олон нийтийн цахим сүлжээний ашиг тус их. Тухайлбал, эдгээр сүлжээгээр дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэх, хувийн холбоо тогтоох, цахим худалдаа хийх, мэдээлэл олж авах, түгээх өргөн боломжтой. Хүмүүсийн дийлэнх хэсгийн хэрэглэдэг цахим сүлжээнд Facebook, Twitter, LinkedIn, Google+, YouTube, Instagram, Pinterest, Tumblr, Snapchat, Flickr зэргийг нэрлэж болно.

Харин эдгээр олон нийтийн цахим сүлжээний хаягаа хэрхэн зохистой удирдах вэ?

  • Тухайн олон нийтийн цахим сүлжээний нууцлал, аюулгүй байдлын тохиргоог өөртөө зориулан өөрчлөх.
    • Ингэснээр хэн таны бичвэр, нийтлэлийг үзэхийг та өөрөө хянах бөгөөд олон нийтийн цахим сүлжээнд эерэг уур амьсгал бүрдүүлнэ.
  • Олон нийтийн цахим сүлжээнд өөрийн нэр хүндээ хамгаал.
    • Нэг нийтлэгдсэн зүйл хадгалагдаж, үргэлж бусдын гарт орж байдаг. Зураг оруулахын өмнө дахин бодож байх хэрэгтэй. Судалгаагаар ажил олгогчдын 70% нь тухайн ажил горилогчийн мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнээс үзсэний дараагаар ажилд авахаас татгалздаг байна.
  • Өөрийн эерэг дүр төрхийг бүрдүүл.
    • Олон нийтийн цахим сүлжээнд өөрийн бодолтой байж ухаалаг, эерэг орчныг бий болго.
  • Хувийн мэдээллээ хамгаал.
    • Таны хувийн мэдээлэл хакер юм уу бусад этгээдийн гарт орсноор цахим орон зайд эрсдэлд орохыг анхаар.
  • Хэнийг найз болгохоо үргэлж бодож байх.
    • Олон нийтийн цахим сүлжээг хүмүүс олон янзын зорилгоор хэрэглэдэг. Энэ нь цахим орчин дахь хүн бүрийг найз гэж бодох хэрэггүйг илтгэдэг. Иймд олон нийтийн цахим сүлжээн дэх өдөр тутмын хувийн дэглэмээ жинхэнэ найз нартаа юм уу итгэлтэй хүнд л үзүүлж, уншуулж байх нь зүйтэй.
  • Тааламжгүй зүйлийг тэр дор нь мэдэгд.
    • Хэрэв цахим орчин дахь таны найз таныг тухгүй болгох тааламжгүй, зохисгүй зүйл нийтэлж байвал энэ зүйлээ зогсоохыг тэр даруйд нь мэдэгдэх юм уу олон нийтийн цахим сүлжээний багт мэдэгдэх хэрэгтэй. Цахим орчин бол хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой орчин юм.
  • Юу хийхээ мэддэг байх.
    • Олон нийтийн цахим сүлжээнд хэн нэгэн таныг дарамтлах зэргээр зохисгүй үйлдэл гаргавал түүнийг найзын жагсаалтаасаа хасах, блоклох, администраторт мэдэгдэх хэрэгтэй.  

#facebook #socialmedia