“Queen of Tears” цувралын үзэлтийн тоо нэг тэрбумд хүрч рекорд тогтоолоо


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-20

Ким Сү Хён, Ким Жи Вон нарын хамтран тоглосон “Queen of Tears” цувралын үзэлт нэг тэрбумд хүрч шинэ рекорд тогтоолоо. Ингэснээр к-драмын хамгийн өндөр үнэлгээтэй цуврал болов. Мөн долоо хоногт 188 сая үзэлт авсан анхны к-драмаар тодорлоо. Өмнө нь “Crash Landing On You” цуврал уг амжилтыг эзэмшиж байжээ.  

Тус цуврал нь энэ оны гуравдугаар сарын 9-нд цацагдсан ба гарсан даруйдаа л Солонгос болоод олон улсын үзэгчдийг байлдан дагуулж байна. Үндсэн ангиас гадна тусгай хоёр анги нэмэгдэж гарна. Мөн цувралын гол дүр Ким Сү Хён киноныхоо дууг дуулах юм.  

Эх сурвалж: Pinkvilla 

#мэдээ