CS2-ын 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн Монголд болно


YOLO.mn | YOLO.MN
2024-04-18

  • Монгол улсад CS2-ын 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн болно
  • Тэмцээнд Европын "OG" баг оролцоно.
  • MESA (Mongolian Esports Association) буюу Монголын электрон спортын холбоо CS2 (Counter Strike 2)-ын 100 мянган ам.долларын (338 сая төгрөг) шагналын сантай тэмцээнийг Монголдоо зохион байгуулна гэж мэдэгдлээ.

Энэхүү "Nomadic Masters Spring 2024" тэмцээнд Ази тивийн чансааг тэргүүлэгч Монголын "TheMongolz" болон Хятадын "Lynn Vision" багууд урилгаар оролцоно. Мөн Европ тивийн хоёр багт урилга илгээснээс, европын хамгийн том э-спортын байгууллагуудын нэг "OG" ирэхээр болжээ.

Нийслэл Улаанбаатар хотын 2600 хүний суудалтай "Steppe Arena" цэнгэлдэх хүрээлэнд болох тэмцээний үргэлжлэл намрын тэмцээн мөн ижил шагналын сантай болно гэв.

  • "ESL Challenger Jonköping"-д оролцох эрхийг The Mongolz авлаа
  • CS2-ын анхны дэлхийн аваргад "Natus Vincere" түрүүллээ
  • The MongolZ гурван удаа нэмэлт цаг сунгасан ч эцсийн мөчид тэмцээнээс хасагдлаа

"Nomadic Masters Spring 2024" тавдугаар сарын 28-аас зургаадугаар сарын 2-ны хооронд болно. "Ази, Европын багуудын өрсөлдөөнд суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих" зорилготой тэмцээнд нийт найман баг оролцоно.

Тоглолтууд "Double-Elimination bracket" журмаар болж ялагч нь 50 мянган ам.долларын (169 сая төгрөг) эзэн болно.

#мэдээ