Бурхны номыг сурч чадаагүй Царцаа Намжилын тухай хүүхдийн жүжиг тайзнаа


Сондор | YOLO.MN
2017-01-27

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар өгүүлэх "Царцаа Намжил" хүүхдийн  жүжгийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа  тоглох гэж байна.

Тус театрын хамт олон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын Монгол ардын үлгэр "Царцаа Намжил"-аас сэдэвлэн бичсэн зохиолыг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байгаа ажээ.

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор ийнхүү шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон байна.

Нээлтийн тоглолт: Хоёрдугаар сарын 05-нд 13:00, 15:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 1 цаг, Тасалбарын үнэ: 8000₮

Гэр бүлийн хөнгөлөлттэй багцын тасалбар:

3ш тасалбар 20,000₮ /эхний 20 хэрэглэгчдэд/
5ш тасалбар 35,000₮ /эхний 20 хэрэглэгчдэд/

Тоглолтын тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1800, www.easyticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1188-аар худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99026929, 96117878, 9919979, 89403070

#жүжиг