Гадаадын их дээд сургуулийн танилцуулга # Boston University


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-03-31

Бостоны их сургууль нь Массачусетс мужийн Бостон хотын түүхэн хотод байрладаг ба 1839 онд байгуулагдсан.  2022-2023 оны хичээлийн жилийн байдлаар тус сургууль нь шилдэг их сургуулиудын жагсаалтын 43-р байрыг бахархалтайгаар эзэмшиж байна.

Бостоны их сургууль нь одоогоор 18,515 бакалаврын оюутантай. Тус сургууль нь хатуу стандартыг баримталдаг бөгөөд жил бүр өргөдөл гаргагчдын зөвхөн 19 хувь нь тэнцдэг.

Кампуст нь 500 гаруй оюутны  байгууллага, клуб  ажилладаг нь сонирхсон чиглэлээр ажиллах, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Хэдийгээр оюутны хотхонд оршин суух талаар хатуу шаардлага тавьдаггүй ч олон оюутан дотуур байранд амьдрахыг сонгодог. Бостоны их сургуулийн нэр хүндтэй төгсөгчдийн тоонд иргэний нийгмийн удирдагч Мартин Лютер Кинг, жүжигчин Жулианна Мур, Нобелийн шагналт Эли Визель нар багтдаг.

Бостоны их сургууль нь 300 гаруй сургалтын хөтөлбөр, олон төрлийн эрдэм шинжилгээний сонголтуудыг санал болгодог. Судалгааны хамгийн алдартай салбаруудад бизнес, харилцаа холбоо, биологи, сэтгэл судлал, олон улсын харилцаа орно.

Их сургуулийн чансаа:

  • Бизнесийн салбарт #27
  • Харилцаа холбооны салбарт #32
  • Биологийн №36
  • Сэтгэл судлалын 41-р байр
  • Олон улсын харилцааны чиглэлээр #47

Фредерик С.Пардигийн нэрэмжит Глобал судлалын салбар сургууль нь  олон улсын асуудлаарх хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг дэмжих санаачилгуудаараа  ялгардаг. Квестром Бизнесийн сургууль, Харилцааны коллеж зэрэг орчин үеийн тоног төхөөрөмж нь оюутнуудад судалгаа, эрдэм шинжилгээний ажилд нь онцгой нөөцөөр хангадаг.

BU-ийн нэг онцлог нь туршлага судлахад онцгой ач холбогдол өгдөг. Нью-Йоркийн Их Сургуультай ижил төстэй философийн дагуу BU нь оюутнуудыг дадлага, хамтын хөтөлбөр, онол ба практикийн хоорондын ялгааг арилгах судалгааны боломжуудад оролцохыг дэмждэг.

Тус их сургууль нь 11:1-ийн оюутан, багш нарын харьцаатай. Ангиудын 50 гаруй хувь нь 20-иос цөөн сурагчтай бөгөөд энэ нь багш нар сурагчидтайгаа тулж харьцахад нь эерэгээр нөлөөлдөг сө.

Оюутнуудын 88.5% нь эрдмийн зэргээ амжилттай дүүргэдэг. Төгсөгчид ажлын байрны өрсөлдөөнт зах зээлд сайн бэлтгэгдсэн байдаг бөгөөд дундаж цалин 80,000 доллароос эхэлдэг.

Сургалтын төлбөр 58,560 ам.доллар бөгөөд нэмэлт зардал 18,186 ам.доллар болдог. Их сургууль нь хүртээмжтэй байхыг эрмэлзэж, санхүүгийн найдвартай тусламж, тэр дундаа зохих оюутнуудын сургалтын төлбөрийн 100% хүртэл тэтгэлэг олгодог.

Эх сурвалж: US.news

#нийтлэл