Гадны их сургуульд хүсэлт илгээхэд тань туслах чухал ТИПҮҮД


YOLO.mn | YOLO.MN
2024-03-28

Ахлах ангиа төгсөж гадаадад суралцах зорилго тавьсан танд их сургууль руу хүсэлт илгээхдээ анхаарвал зохих бяцхан тип хуваалцъя. 

enlightenedЮун түрүүнд аль их сургуульд сурах вэ гэдгээс урьтаж ямар улсад сурах вэ гэдгээ шийдэх нь чухал. Амьдрах орчин, соёлын хувьд өөрт тань тохирох улсыг сонгох хэрэгтэй.  

enlightenedТухайн сургууль хүссэн мэргэжлээрээ хөгжих боломжийг тань хэр сайн олгодог болохыг сайтар судлах хэрэгтэй. Зөвхөн тэр мэргэжлээр дагнасан сургуульд орох нь практик ур чадвар эзэмшихэд дөхөм байна.  

enlightenedМөн өргөдөл илгээх сургууль тань суралцагчдадаа хэр хэмжээний тэтгэлэг, мөнгөн тусламж өгдөг вэ гэдгийг судлаарай. Сургуулийн жагсаалтаа гаргахдаа өөрийн санхүүгийн боломжийг харгалзаж үзэх хэрэгтэй. 

enlightenedТухайн сургууль өргөдөл илгээж буй суралцагчдын хэдийг нь сонгож авч буйг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Үүнээс хамаарч REACH, MATCH, SAFETY гэх сургууль гэж хуваагддаг.   

  • REACH сургууль нь- шалгуур өндөртэй 
  • MATCH- 30-60 хувьтай 
  • SAFETY сургууль нь одоо байгаа түвшинд тань тохирох сургуулиуд байдаг. Өргөдөл илгээсэн суралцагчдын олохыг нь авдаг.   

enlightenedСургууль бүр тусгай нэмэлт материал шаардах нь бий. Тиймээс тухайн чиглэлийн шаардлагуудыг сайтар биелүүлэх нь чухал.  

enlightenedИрэх жилээс бүх сургуулиуд ACT оноо шаардана. Тиймээс шалтгалтандаа эртнээс бэлдэх хэрэгтэй.  

enlightenedАНУ-д очиод англи хэл дээр хичээлээ үзэхийн тулд тодорхой түвшинд хэлний  мэдлэгтэй байх нь чухал. Ихэнх сургуулиуд гадаад оюутнуудаас IELTS-н 7 онооноос дээш хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг.  

enlightenedҮндсэн англи хэлтэй биш өөр улсад суралцахаар болсон бол тухайн улсын хэлийг зайлшгүй сурах ёстой.  

enlightenedАль болох чансаагаараа дээгүүр эрэмбэлэгддэг сургуульд элсэх нь төгссөний дараа ажилд ороход том давуу тал болно.  

enlightenedМУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дэлхийн топ-50 сургуульд 50 хувиас дээш тэтгэлэгтэй тэнцвэл сургалтын төлбөрийг даах боломжтой байдаг.   

enlightenedТухайн сургуулийн кампус, сурах орчин болоод олон улсын оюутнуудад хэр ээлтэй зэргийг судалж үзээрэй. Мөн төгсөгчид нь салбартаа хэр амжилттай ажиллаж буйг мэдэх нь чухал.  

Эх сурвалж: taglaa

#нийтлэл