Гадаадын их дээд сургуулийн танилцуулга # Northwestern University


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-03-24

Иллинойс мужийн Эванстон хотод байрладаг Northwestern их сургууль нь дэлхийн нэр хүндтэй сургуулиудын нэг билээ. 1851 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь боловсрол, судалгаа шинжилгээний салбарт тэргүүлдэг.

Одоогоор 8,327 бакалаврын оюутантай. Тус сургууль нь хатуу стандарттай бөгөөд жил бүр өргөдөл гаргагчдын зөвхөн зургаан хувь нь тэнцдэг.

Нийт 400 гаруй оюутны байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.  Суралцагчид дөрвөн жилийн туршид оюутны хотхонд амьдрах ёстой. Northwestern-ий төгсөгчдийн дунд Академийн шагналт жүжигчин Жулиа Луис-Дрейфус, Пулитцерийн шагналт зохиолч Гвендолин Брукс, АНУ-ын сенатор асан Род Благожевич нар багтдаг.

Northwestern их сургууль нь оюутнуудад 124 мэргэжлийг санал болгодог. Хамгийн алдартай салбаруудад сэтгүүл зүй, эдийн засаг, инженерчлэл, сэтгэл судлал, театр урлаг зэрэг орно.

Их сургуулийн чансаа:

  • Сэтгүүл зүй №1
  • Эдийн засгийн №5
  • Инженерийн чиглэлээр №6
  • Сэтгэл судлал №9
  • Театр, урлаг №10

Northwestern нь төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, Сегал дизайны хүрээлэнг санаачилж салбар дундын сургалтыг тууштай хэрэгжүүлдгээрээ бусдаас ялгардаг. Келлогийн Удирдлагын сургууль, Файнбергийн Анагаах Ухааны Сургууль зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан агаад энэ нь оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд түлхэц болдог аж. 

Тус сургууль нь Дартмут коллежийн адил илүү чөлөөт сургалтын хөтөлбөртэй .

Northwestern нь оюутан багш нарын 6:1 системээр хичээллэдэг, сургалтын таатай орчныг бүрдүүлж чадсан. Ангиудын 65 гаруй хувь нь 20-иос цөөн сурагчтай бөгөөд энэ нь хувь хүний хөгжил, сургуулийн эерэг  уур амьсгалыг бүрдүүлдэг.

Нийт суралцагчдын 91% сургуулиа амжилттай төгсөж, өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг. Төгсөгчдийн дундаж цалин 82,000 долларт хүрдэг.

Сургалтын төлбөр 58,701 ам.доллар бол бусад нэмэлт зардал нь 17,112 доллар. Тус их сургууль нь хүртээмжтэй байхыг эрмэлзэж, санхүүгийн тусламж шаардлагатай зохих оюутнуудад сургалтын төлбөрийн 100% хүртэлх тэтгэлэг олгодог.

Эх сурвалж: US.news

 

 

 

#нийтлэл