"БИ сургуулиасаа ШИЛЖСЭН чинь МУУ СУРААД байна"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-24

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би амьдралдаа авч үзээгүй дүнгээ авсан

Би буцаад найман жил сурсан сургуулийнхаа сонгоны ангид эргээд очмоор байна яах уу надад туслаач. Энэ тухайг хариуг нийтлэж болно оо. Над шиг ийм зовлонтой хүн байж магадгүй.

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би наймдугаар ангийн эмэгтэй сурагч. Надад нэг асуудал гараад байна. Би саяхан шинэ сургууль руу сайн дураараа шилжсэн юм. Би урьд нь сайн сургуулийн математикийн сонгоны ангид ангидаа их нэр хүндтэй онц сурдаг байсан. Гэтэл энэ сургуульд анх ороход сонгоны ангидаа хүүхэд авахгүй гээд жирийн анги руу хувиарлаад өгсөн юм. Тэгсэн чинь тэр анги миний бодож байсанаас шал өөр юм. Хүүхдүүд нь хараал хэлдэг муухай зантай бүдүүлэг муу сурлагатай болохоор багш нартай нэр хүнд муутай анги юм байна. Бас тэд нарыг загнаж муу дүн тавихын хажуугаар намайг бас хавчаад байгаа юм. Саяхан улирал дууссан.

Би амьдралдаа авч үзээгүй дүнгээ авсан, би гуравхан A, найман B, таван C, нэг D гаргасан. Би өмнө дандаа A эсвэл B гардаг байсан. Ээжид энэ тухайгаа хэлэхэд сайн бодож байж шилжихгүй яасын гээд уурлаад байгаа юм. Энэ улирал ч бас тийм дүн авах байх. Би буцаад найман жил сурсан сургуулийнхаа сонгоны ангид эргээд очмоор байна яах уу надад туслаач. Энэ тухайг хариуг нийтлэж болно оо. Над шиг ийм зовлонтой хүн байж магадгүй. Та бүхэн өөрсдөө л мэд. Надад заавал тусалж зөвлөгөө өгөөрөй. Гуйж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Яагаад ийм шийд гаргасан талаараа ээжтэйгээ хуваалцаарай

Буруу үнэлүүлж дүгнүүлсээр хүмүүс жинхнээсээ өөрийгөө муу гэж итгэж, өөртөө итгэлгүй болох магадлалтай.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүн бүрт өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, хүндлэгдэх хэрэгцээ байдаг. Хуучин сургуульдаа байхад ангийнхан, багш нар чинь чамайг хүндэлж сайшаадаг байсан бол одоогийн сургууль чинь бүр эсрэгээрээ огтхон ч үнэлэхгүй байгаа учраас энэ орчинд байхыг хүсэхгүй байгаа юм.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

Шилжсэнээс болоод муу сурдаг болоогүй харин чамайг зөв үнэлэхгүй байгаад асуудал байгаа юм. Буруу үнэлүүлж дүгнүүлсээр хүмүүс жинхнээсээ өөрийгөө муу гэж итгэж, өөртөө итгэлгүй болох магадлалтай. Тийм учраас ээжээсээ сайтар бодоогүйгээдээ уучлал гуйн, буцааж шилжүүлж өгөхийг хүсээрэй. Мөн яагаад ийм шийд гаргасан талаараа ээжтэйгээ хуваалцаарай. Чамд амжилт хүсье.

 

#Problem #Teenagers #Friends #School