"ESL Challenger Jonköping 2024" тэмцээний урьдчилсан шатанд Монголын хоёр баг тоглоно


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2024-03-14

  • ESL Challenger Jönköping тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт боллоо
  • Сонгон шалгаруулалтаас "ATOX Esports" эрхээ авч урьдчилсан шатанд тоглохоор болов
  • Урьдчилсан шатанд Монголын хоёр баг өрсөлдөнө

ESL-ээс зохиодог CS2-ын хамгийн том лиг болох "ESL Pro League"-ын 20 дахь улиралд оролцох нэг эрхийн төлөөх "ESL Challenger at DreamHack Summer 2024" тэмцээн зургаадугаар сард Шведийн Йёншөпинг хотод болно.

100 мянган ам.долларын шагналын сантай тус ESL Challenger Jönköping тэмцээнд найман баг өрсөлдөх ёстойгоос Ази тивийг төлөөлөн нэг баг оролцох ёстой.

Азийн төлөөллийг тодруулах урьдчилсан шатны тэмцээнд Монголын хоёр баг тоглохоор болов. Урьдчилсан хаалттай шатанд чансаа өндөр Хятадын "Lynn Vision Gaming", Монголын "The MongolZ" багууд шууд уригдсан.

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 24 багтай танилц

  • ATOX дэлхийн аваргын урьдчилсан шатнаас хасагдлаа
  • TheMongolz "PGL Major Copenhagen"-д оролцох эрхээ авлаа
  • Харин Монголын "ATOX Esports", Оросын "LYG Gaming" багууд нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авлаа.

Багийн мэргэн бууч AccuracyTG /Б.Отгонлхагва/-ыг сэлгээ рүү шилжүүлээд байсан ATOX Esports-ын дасгалжуулагч flyNN /Г.Төгөлдөр/ тав дахь тоглогчоор шалгаруулалтад оролцсон ба Оросын "Born In Far East", Монголын "ROUX from hell", Оросын "-72C" багуудыг хожсон юм.

Сонгон шалгаруулалтаас эрхээ авах өндөр магадлалтай байсан Хятадын "TYLOO" болон Монголын "The Huns Esports" багууд LYG Gaming багт хожигдож хасагдсан байна.

#мэдээ