Энэ жилийн iPhone ҮНДСЭН ТОВЧЛУУРГҮЙ болж магадгүй


Оюука | YOLO.MN
2017-01-23

Өнгөрсөн онд Apple компани iPhone 7 загвараас чихэвчийн оролтыг нь хасаж, ус, тоосны хамгаалалттай болгосон. Түүнчлэн гаднаас нь харахад байгаа боловч үндсэн товчлуур/homebutton/-ыг нь шилээр орлуулсан бөгөөд энэ жил бүр харах ч товчлуургүй болгож магадгүй.

iPhone X буюу 10 жилийн ойн бүтээгдэхүүний хамгийн том өөрчлөлт нь үндсэн товчлуургүй загвар болох явдал ч байж болох юм. MacRumors сайтад KGI-ийн шинжээч Мин Чи Куогийн бичсэн тайланг нийтэлжээ.

Ирмэггүй, нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл дэлгэц үргэлжилсэн загварын тухай олон жил ч ярьж, үр дүнд нь үндсэн товчлуургүй загвар бий болох талаар аль хэзээнээс ярих болсон.

Тэгвэл Куогийн тайлбарласнаар дэлгэцийн доор хурууны хээ мэдрэгч байрлаж, даралт мэдрэгч хөдөлгүүрээр хэрэглэгч тухайн хэсэгт дарж буй эсэхийг мэдэхээс гадна царай таних систем энэ жилийн iPhone-д нэвтэрч магадгүй аж.

Эсвэл хурууны хээ мэдрэгчийг бүр мөсөн халж, оронд нь ганц царай таних систем нэвтрүүлж ч болох юм.

 

 

#iphone #world