YG: Хожмын нэгэн өдөр "2ne1" ЭРГЭЭД НЭГДЭХ ч юм бил үү?


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2017-01-21

Өнгөрсөн оны 12-р сард 2ne1 хамтлаг албан ёсоор тарж буйгаа мэдэгдэж сонсогч фэнүүдээ цочирдуулсан юм. Хамтлаг тарсан гол шалтгаан нь 2016 оны дөрөвдүгээр сард хамгийн залуу гишүүн Минжи хамтлагаасаа гарсан ба үүний дараа Сиэл болон Дара нар гэрээгээ сунгасан боловч Паг Бум эрүүл мэндийн асуудлаас болж гэрээгээ сунгаагүй аж.

Харин өчигдөр 2ne1 хамтлагийн YG агентлагийн захирал энэ тухай ярьсан бөгөөд “Хамтлагийн гишүүн Минжи өөр агентлагт орох үед 2ne1 хамтлагийг хадгалж авч үлдэхийг үнэхээр их хүссэн. Гэхдээ хамтлагийг тараах шийдвэрт хүрсэн нь Паг Бум-ийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой. Зөвхөн Бум ч биш бүгд л санаа зовж байсан учир тэр 2ne1-тэй хамт бүхнийг цааш үргэлжлүүлэхийг хүссэн л дээ. Гэхдээ би түүнд “Хамтлаг чухал ч чи өөрийнхөө эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстой” гэж зөвлөсөн” хэмээжээ.

Мөн тэрээр “Хожмын нэгэн өдөр яг S.E.S. хамтлаг шиг тэд ч бас эргэн нэгдэх ч юм билүү? Би тийм өдөр ирнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
2ne1 хамтлагийн бүрэн бүрэлдэхүүнээрээ гарсан сүүлчийн тайз нь #MAMA2015 байсан юм.

Харин тэдний зүгээс фэнүүддээ зориулан Сиэл, Дара, Бум гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ”GOODBYE” хэмээх сүүлийн дуугаа өчигдөр гаргасан юм.


2ne1 хамтлаг нь 2009-2015 оны хооронд буюу 6 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаандаа хөгжмийн шагнал гардуулах ёслолуудад 84 төрөлд нэр дэвшиж 66-д нь ялалт байгуулжээ. Мөн тэд хөгжмийн нэвтрүүлгийн 43 цомтой юм.

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink

                  

                 

              

                        

                

 
 

 

#Kpop #CL #2ne1 #YouTube