Харри Поттерын алдартнууд 23 жилийн дараа


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-02-26

Алдарт Харри Поттерыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн тус цуврал бүтээл нь 23 жилийн өмнө буюу 2001 онд анхны анги болох “Harry Potter and the Philosopher's Stone” нь үзэгчдийн хүртээл болж байжээ. Түүнээс хойш 2011 он хүртэл нийтдээ найман ангийг гаргасан. Тус цувралын ном нь 1997 онд хэвлэгдсэн даруйдаа л уншигчдыг байлдан дагуулж байсан түүхтэй. Ингээд Харри Поттерын жүжигчид 23 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн, яагаад Харри Поттер кинонд тоглох болсон шалтгааныг сонирхъё. 

Harry Potter – Daniel Radcliffe  

Тэрээр Харри Поттер кинонд 12 настайдаа тоглож байжээ. Одоо 34 настай. 1999 онд BBC –н нэгэн кинонд дүр бүтээж байсныг Харри Поттерын найруулагч хараад кинондоо тоглуулахаар шийджээ. Гэвч түүнийг хайгаад олоогүй гэдэг. Харин 2000 оны зун "Харри Поттер" киноны продюсер Дэвид Хейман, зохиолч Стив Кловс нар Лондонгийн нэгэн театрт Рэдклиффийг харжээ. Түүний сониуч, хөгжилтэй, эрч хүчтэй байдал нь тэдэнд таалагдан эцэг эхээс нь олон удаа гуйсны эцэст зөвшөөрөл авч одоогийн алдарт Харри Поттер бий болжээ. 

Ron Weasley – Rupert Grint 

Руперт Гринт нь Харри Поттер кинонд 13 настайдаа тоглосон. Одоо 35 настай. Тэрээр Харри Поттерын цуврал номонд үнэхээр дуртай, үнэнч фен нь байжээ. Гэтэл нэ

Hermione Granger – Emma Watson 

Эмма Ватсон 11 настайдаа Гермиона Грейжерын дүрд тогложээ. Одоо 33 настай. Киноны жүжигчдийг олох баг Оксфордын театрын багшаас түүний тухай сонсон кинонд тоглох санал тавьсан аж. 

Draco Malfoy – Tom Felton 

Том Фелтон нь 14 настайдаа Харри Поттер кинонд тоглосон. Одоо 36 настай. Тэрээр өмнө нь Харри поттерийн цуврал ном, зохиолыг огтхон ч мэддэггүй байжээ. Энэ нь түүнийг сонгох шалтгаан болсон гэдэг. Учир нь түүний дүр Харри болон найзуудыг нь дээрэлхдэг дээрэнгүй, хэнэггүй хүүгийн дүр юм. Тиймээс ч тэр илүү дүрдээ орон сайн жүжиглэсэн гэдэг. 

Professor Severus Snape – Alan Rickman 

Тэрээр 55 настайдаа Профессор Северус Снегийн дүрийг маш чадварлагаар бүтээсэн билээ. Дүрээ бүтээх явцдаа ажлаасаа гарахыг хэд хэд шийдсэн байдаг ч хүнд хагалгаа хийлгэснийхээ дараа уран зөгнөлт Снеггийн дүрдээ үлдэх шийдвэрийг гаргасан байдаг. Гэвч 2016 онд 69 настайдаа таалал төгссөн. 

Rubeus Hagrid – Robbie Coltrane 

Робби Колтрейн нь 51 настайдаа Харри Поттерт тоглож байжээ. Найруулагч Роулинг биечлэн кинонд тоглох санал тавьж, Рубеус Хагридын дүрдээ тоглож байжээ. Тэрээр хэдхэн жилийн өмнө буюу 2022 онд 72 настайдаа таалал төгссөн. 

Neville Longbottom – Matthew Lewis 

Мэттью Льюис нь 12 настайдаа Харри Поттер кинонд тоглосон. Одоо 34 настай. Тэрээр сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр дүр бүтээжээ. 

Мэттью Льюис “Миний тоглосон дүр этгээд хүүхдийн дүр учраас киногоо үзэхэд хэцүү санагддаг” гэсэн байна. 

Professor Albus Dumbledore – Richard Harris 

Тэрээр Харри Поттерын кинонд 71 настайдаа тоглож байжээ. Түүний биеийн байдал сайнгүй байсан тул кинонд тоглох эсэхтэй эргэлзэж байсан гэдэг. Харин түүний ач охин Харри Поттерт тоглохгүй бол тантай ярихгүй гэж сүрдүүлснээр тоглохоор шийджээ. Гэхдээ киногоо гарсны дараа жил буюу 2002 онд 72 настайдаа таалал төгсжээ. 

Minerva McGonagall – Maggie Smith 

Тэрээр Харри Поттер кинонд 67 настайдаа тоглосон. Одоо 89 настай. Мэгги Смит “Би Харри Поттерын цувралд үнэхээр талархаж явдаг” гэсэн байна. 

Dean Thomas – Alfred Enoch 

Альфред Энох нь 13 настайдаа Дин Томасын дүрд тоглож байжээ. Одоо 35 настай. Тэрээр Харри Поттерын ном зохиолыг огтхон ч сонирхдоггүй байсан гэдэг. Мөн хар арьст жүжигчин байдаггүй гэж боддог байсан гэдэг. Гэвч эцэст нь сонгон шалгаруулалтад тэнцэн, жүжиглэж эхэлж байжээ. 

 

#нийтлэл