НҮБ-ын Хүүхдийн Сан "Leading Minds" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа


О.Батхишиг | YOLO.MN
2024-02-24

НҮБ-ын Хүүхдийн сангаас орон нутагт болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санал санаачилгаа хэрэгжүүлэхийг хүсэж буй 15-25 настай, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй залуучуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.  

Энэхүү тэтгэлэг нь  уур амьсгалын залуу манлайлагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, ашиглах зорилготой 6 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр юм. 

Хөтөлбөр 2024 оны хоёрдугаар сараас эхлэн 6 сарын хугацаанд цахимаар хэрэгжинэ. Оролцогчид долоо хоногт дунджаар 5-10 цагийг хөтөлбөрт зориулах чадвартай байх ёстой. Нэмж дурдахад, сонгогдсон оролцогчид 2024 оны 5-6-р сард Италийн Флоренц руу аялах шаардлагатай байж магадгүй. 

Энэ удаад өргөдөл гаргахдаа ногоон ирээдүйн талаарх төсөөллөө бүтээлчээр харуулах боломжийг олгож байгаа аж. Өргөдөл гаргахдаа богино өгүүллэг, видео, шүлэг, дуу, дүрслэх урлаг болон/ эсвэл таны сонгосон бусад илэрхийлэх арга хэлбэрээр материал оруулах боломжтой. 
 
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024.03.01 хүртэл 

Энд өргөдөл гаргана уу: https://docs.google.com/.../1FAIpQLSdxfwc.../viewform  

#мэдээ