Элсэлтийн шалгалтыг VII сарын 4-7-ны хооронд авна


Сондор | YOLO.MN
2024-02-19

2024 оны элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлж буй талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлсэн.

2024 оны сонгуультай холбоотойгоор шалгалтын хугацаанд бага зэрэг өөрчлөлт оржээ. Тодруулбал, 2024 оны долоодугаар сарын 4-7-ны хооронд дараах байдлаар шалгалтууд авна.

БШУ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу ЭШ-ын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлж 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18 цагт дуусна.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 18.00 цагт дуусна.

#мэдээ