Netflix-с онцлох хамгийн шилдэг РОМАНТИК, ИНЭЭДМИЙН кинонууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-02-19

Netflix-с онцолж буй бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик, инээдмийн 10 киног түүвэрлэж, танилцуулъя. 

"To All the Boys I've Loved Before" (2018)

IMDB үнэлгээ: 10/7

Lara Jean гэх өсвөр насны охин ер бусын үерхлийг хүсдэг. Тэрээр дурласан залуустаа зориулан нандин үгс бүхий гоёмсог захидал бичиж өөртөө хадгалдаг аж. Гэвч нэгэн өдөр захидлууд гэнэтийн байдлаар эздэдээ очсоноор киноны үйл явдал өрнөнө.   

"Always Be My Maybe" (2019)

IMDB үнэлгээ: 10/6.8

Багын найзууд том болсон хойноо эргэн учирч харилцаагаа сэргээж буй тухай маш хөгжилтэй, дурсамж сэдрээх бүтээл юм. 

"The Half of It" (2020) 

IMDB үнэлгээ: 10/6.9

Өсвөр насны охин болох Элли Чу нэгэн тамирчин залууд болзолтойгоор хайрын захидал бичсэнээр түүнд дурлаж үйл явдал өрнөнө. 

"Crazy Rich Asians" (2018)

IMDB үнэлгээ: 10/6.9

Галзуу баян ази киног мэдэхгүй, үзээгүй хүн үгүй биз. Дэлхийн бестселлер зохиолоос сэдэвлэсэн романтик инээдмийн эл бүтээл бүх цаг үеийн хамгийн галзуу, хөгжилтэй хайрын тухай кинонд зүй ёсоор багтдаг. 

"Set It Up" (2018)

IMDB үнэлгээ: 10/6.5

Цалин багатай, ачаалал ихтэй ажилладаг туслах ажилчид болох Харпер, Чарли нар  эрх мэдэлтэй дарга нартай тохирч нэгэн тоглоомыг эхлүүлж буйгаар үйл явдал өрнөнө.  

Shortcomings (2023) 

IMDB үнэлгээ: 10/6.5

Нэгэн залуу удаан үерхсэн найз бүсгүйгээсээ салсныхаа дараа өөрийгөө нээх сонирхолтой аяллыг эхлүүлдэг. 

Long Shot (2019) 

IMDB үнэлгээ: 10/6.8

Сэтгүүлч залуу багын хайртай бүсгүйнхээ ерөнхийлөгчийн сонгуульт ажилд нь тусалж буйгаар үйл явдал өрнөнө.  

Alex Strangelove (2018) 

IMDB үнэлгээ: 10/6.3

Энэ бүтээл нь өсвөр насныхны бэлгийн амьдралын талаар хөнгөн, хөгжилтэй байдлаар өгүүлдэг. 

Silver Linings Playbook (2012) 

IMDB үнэлгээ:10/7.7

Пэт гэх  хоёр туйлт эмгэг өвчтэй залуу салсан эхнэрийнхээ сэтгэлийг эргүүлэн татахаар хичээдэг.  

A Tourist’s Guide to Love (2023) 

IMDB үнэлгээ:10/5.7

Аялал жуулчлалын компанид ажилладаг Аманда гэх бүсгүй найз залуугаасаа салсныхаа дараа сэтгэл зүйгээ тайвшруулахын тулд Вьетнам руу нисдэг. Улмаар хөгжилтэй, мэдрэмжтэй аялалын хөтөч залуутай дотно танилцсанаар үйл явдал өрнөнө.  

Эх сурвалж: Time

 

#нийтлэл