Хамгийн атаархуу зурхайн 6 орд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-02-18

Атаархал бол хүнд байгалиас заяагдсан өгөгдөл, араншингуудын нэг. Хүн бүр их бага хар, цагаан атаархлыг мэдэрдэг. Аа харин зурхайн эдгээр зургаан орд бусдаасаа илүү атаархуу зан чанартай байдаг аж.  

 

 

Хилэнцийн орд 

Хилэнцийн ордныхон атаархлын жагсаалтыг тэргүүлдэг. Учир нь энэ ордны хүмүүс урвалт, хоёр нүүр гаргах, дотнын хүнээ алдахаас айдаг учир бусдыг хяналтдаа байлгах дуртай. Тэд атаархлаа ил цагаан гаргадаггүй ч үг үйлдлээрээ үргэлж мэдрүүлж байдаг.   

Арслангийн орд 

Нарны эрхшээлд оршдог арслангийн ордныхон ертөнцийн төв байхыг хүсэмжилдэг. Тэд  итгэлгүй байдал, атаа жөтөөнөөс илүүтэй бардам зангаас үүдэлтэй төрөлхийн шартай, хортой, бууж өгөхийг хүсдэггүй хүмүүс. Арслангийн ордныхон бусдад онцгой мэдрэмж өгч, чухал байр суурь эзлэхийг илүүд үздэг.  

Үхрийн орд 

Сугар гаригийн удирддаг үхрийн ордныхон аюулгүй тайван, тогтвортой байдлыг  эрхэмлэдэг. Үнэнч зантай үхрийн ордныхон дотны хүмүүс, үнэ цэнтэй бүхнээ алдахгүйн тулд ямагт бусдаас дээгүүр байхыг илүүд үздэг.  

Мэлхийн орд 

Мэлхийн ордныход төрөлхийн мэдрэмжтэй хүмүүс. Тайван, төлөв мэт харагдах энэ ордныхоо угтаа их хор шартай. Тэд атаархаж буйгаа ил цагаан мэдрүүлэхгүй ч баталгаатай байдлыг эрэлхийлдэг наалдамхай зангаараа дамжуулж гаргадаг. 

Хонины орд  

Хонины ордныход өрсөлдөөч зантай урам зоригоор дүүрэн хүмүүс. Бусад ордуудаас атаархлаа ил тод илэрхийлдэг гал шиг дүрэлзсэн зантай энэ ордны хүмүүс шилдэг нь байж байр сууриа тогтоохыг чухалчилдаг маш хор шартай.   

Матрын орд 

Санчир гаригийн удирддаг матрын ордны хүмүүс хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай байдаг. Тэд хойш суух, бусдаас хоцрох дургүй учир аливаа харилцаанд атаархуу байдлаар хандах нь түгээмэл. Тэдний атаархуу зан хэт тооцоотой, хүйтэн хөндий байдлаар илэрдэг.

Эх сурвалж: awn  

 

 

 
 

#нийтлэл