Хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болох К-драмууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-02-08

К-драма буюу Солонгосын олон ангит цуврал жил бүр өнгө төрхөө өөрчлөн, илүү олон төрөл жанраар үзэгчдээ байлдан дагуулж буй. Ингээд хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болох кдрамуудыг багцлан танилцуулъя. Сонирхуулахад Single’s Inferno 2 нэвтрүүлгийн оролцогч Shin Seul Gi энэ сард жүжигчнээр дэбют хийж байна. 

“Branding In Seongsu” 

Жүжигчид: Kim Ji Eun, Lomon 

Цацагдах өдөр: Хоёрдугаар сарын 5 

Үйл явдал: Сонсу гэх брэндийн компанид ажилладаг  маркетингийн багийн ахлагч Кан На Ён болон дадлагажигч Со Юн Хо нарын адармаат хайрын түүхийг өгүүлнэ. Гэвч тэдний санаандгүй болсон үнсэлтийн дараа бие нь солигдсоноор үйл явдал өрнөнө. 

“A Killer Paradox” 

Жүжигчид: Choi Woo Shik, Son Suk Ku, Lee Hee Joon 

Цацагдах өдөр: Хоёрдугаар сарын 9 

Үйл явдал: Ижил нэрт вебтүүнээс сэдэвлэсэн тус кино нь цуврал алуурчныг санамсаргүйгээр хөнөөсөн жирийн нэгэн эр Ли Тан (Чой Ву Шик) болон түүний араас хөөх цагдаагийн мөрдөгч Жан Нам Гам нарын тухай өгүүлнэ. 

 

“Grand Shining Hotel” 

Жүжигчид: Jung In Sun, Lee Ji Hoon 

Цацагдах өдөр: Хоёрдугаар сарын 10 

Үйл явдал: Ёо А Ён бол нэгэн компанийн ажилтан. Түүнд менежер Сон Вүү Бин ихэд таалагдана. Гэвч нэгэн өдөр менежер нь шинэ зохиолчдын бичсэн “O’PENing” богино хэмжээний драмын төслийн нэг хэсэг болох “Grand Shining Hotel” гэх зохиолд гацан, цуврал алуурчдын бай болно. Ёо А Ён сэтгэлтэй залуугаа аврахын тулд зохиолд орох хэдий ч тэнд бүх зүйл өөр байна.  

“Wedding Impossible” 

Жүжигчид: Jeon Jong Seo, Moon Sang Min, Kim Do Wan 

Цацагдах өдөр: Хоёрдугаар сарын 26 

Үйл явдал: Олонд танигдаагүй жүжигчин На А Жун-д амьдралдаа анх удаа гол дүрд тоглох боломж олдоно. Гэвч гол дүрд тоглохын тулд гэрлэсэн байх шаардлагатай. Тэрээр гэрлэж байгаагүй учир өөрийн сайн найз Ли До Хан-тай хуурамчаар гэрлэх ч Ли До Ханы ах тэдний гэрлэлтийг эрс эсэргүүцдэг. 

“The Impossible Heir” 

Жүжигчид: Lee Jae Wook, Lee Jun Young, Hong Su Zu 

Цацагдах өдөр: Хоёрдугаар сарын 28 

Үйл явдал: Алуурчны хүү Хан Тэ О, хууль бус өв залгамжлагч Кан Ин Ха болон мөрийтэй тоглоомчны охин На Хе Вон нар Солонгосын хамгийн томд тооцогдох үйлдвэрийн өв залгамжлагч болохын тулд өрсөлдөнө. Гэвч тэдний нэг нь л оройд нь гарч чадна. Хэн байх бол? 

“Pyramid Game” 

Жүжигчид: Bona, Jang Da Ah, Ryu Da In, Shin Seul Gi , Kang Na Eon 

Цацагдах өдөр: Хоёрдугаар сарын 29 

Үйл явдал: Ижил нэрт вебтүүнээс сэдэвлэсэн тус цуврал нь Бэкён охидын ахлах сургуульд өрнөх триллер төрлийн кино юм. Сурагчид сар бүр олон нийтийн санал хураалтаар үнэлгээ авдаг ба хэрвээ тэд F үнэлгээ авбал албан ёсоор сургуулийн хүчирхийллийн бай болно. Эцэс төгсөлтгүй энэ дарамтаас тэд зугтаж чадах болов уу? Киноноосоо хүлээн авч үзээрэй. 

Шинэхэн драмуудаа тухлан сууж үзээрэй. 

Эх сурвалж: Soompi 

#нийтлэл