Туялзуур сэлэмний ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН аваргууд тодорлоо


Цэцээ | YOLO.MN
2017-01-19

Туялзуур сэлмний "Улаанбаатар 2017" өсвөр үе, залуучуудын УАШТ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Тэмцээнд дөрвөн клубийн 69 тамирчин оролцов. "Уурхайчин" клуб багийн дүнгээр хоёр дахь жилдээ дараалан түрүүллээ.

"Хангарьд" клубын тамирчин Б.Хаш-Эрдэнэ давхар цохилт хийж, өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлсэн бол У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин) мөн хоёр мөнгөн медаль хүртлээ.

Ө.Хишигдэлгэр (Уурхайчин) мөн өсвөрийн ангилалд түрүүлж, залуучуудын ангилалд хүрэл медаль авав.
Тэмцээний хаалтын ёслолд Японы Имабэцү хотын дарга Ёшихарү Абэ, Спортын газрын дарга Ёшиаке Оба нар оролцлоо.

17 хүртэлх насны өсвөрийн ангилалд Т.Тулуй (Хангарьд), Г.Сумъяабалдан (Уурхайчин) нарын 13 настай хүүхдүүд медаль хүртэж шинэ үе төрөн гарч ирж буйг харууллаа. Залуучуудын ангилалд Б.Амарзаяа (Уурхайчин) өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж түрүүллээ.

2016 онд өсвөрийн улсын дэд аварга болсон Ө.Хишигдэлгэр (Уурхайчин) амжилтаа ахиулж, улсын аварга боллоо. Түрүүлсэн хүүхдүүд Японы Аомори мужийн Имабэцү хотод хамтарсан бэлтгэлд хамрагдах эрх авлаа.

Өсвөр, залуу тамирчдын энэ оны олон улсын анхны тэмцээн болох Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо хоёрдугаар сарын 25-30-нд болно.

Өсвөр үе (17 хүртэлх нас), охид:

1. Ө.Хишигдэлгэр (Уурхайчин)
2. С.Учралт (УБ Фенсинг)
3. А.Дэлгэр (УБ Фенсинг), Г.Хүслэн (УБ Фенсинг)

Өсвөр үе (17 хүртэлх нас), хөвгүүд:

1. Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд)
2. У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин)
3. Т.Тулуй (Хангарьд), Г.Сумъяабалдан (Уурхайчин)

Залуучууд (20 хүртэлх нас), охид:

1. Б.Амарзаяа (Уурхайчин)
2. О.Должансүрэн (Дуэль)
3. О.Золбоо (Дуэль), Ө.Хишигдэлгэр (Уурхайчин)

Залуучууд (20 хүртэлх нас), хөвгүүд:

1. Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд)
2. У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин)
3. М.Мөнхтулга (Уурхайчин), О.Даваацог (Уурхайчин)

Багийн дүн:

1. Уурхайчин (2 алт, 2 мөнгө, 4 хүрэл)
2. Хангарьд (2 алт, 1 хүрэл)
3. УБ Фенсинг (1 мөнгө, 2 хүрэл)
4. Дуэль (1 мөнгө, 1 хүрэл)

#Sport #Freetime #teenagers