Яагаад эрчүүд СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ бага илэрхийлдэг вэ?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-02-08

Эмэгтэйчүүдийн олонх нь сэтгэл хөдлөлөө ил гаргаж, мэдэрч буй зүйлээ илэрхийлж, ярилцах дуртай байдаг. Харин эрчүүд сэтгэл хөдлөлийн хувьд харьцангуй тогтвортойн дээр нээлттэй ярих нь цөөн.  

Тэгвэл судлаачид яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү бага сэтгэл хөдлөлтэй байдгийг судлахаар зорьжээ.  

Судалгаагаар эрчүүдийн 30 гаруй хувь нь амьдралынхаа аль нэг үед сэтгэл зүйн хямралд ордог бол 9 хувь нь өдөр бүр сэтгэлийн хямрал, түгшүүрийн мэдэрдэг гэх дүгнэлт гарчээ.  

Нийгмийн дарамтаас шалтгаалдаг 

Movember байгууллагын судалгаагаар гурван эрэгтэй тутмын нэг нь рэгтэйлэг байх ёстой гэх дарамтыг мэдэрдэг гэв. Энэ дарамтыг 18-34 насны залуу эрчүүдийн 47 хувь нь мэдэрдэг гэсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.  

Мөн тус судалгааны тайланд эмэгтэйчүүд сэтгэлээр унасан үедээ ихэвчлэн гуниглаж түүнийгээ илэрхийлдэг бол эрчүүдэд уур уцаар, түрэмгийллийн шинж илэрдэг гэв.  

Нийгэмд эрэгтэй хүн заавал хатуу ширүүн, зоригтой, уйлдаггүй, сэтгэл хөдлөл багатай төлөв төвшин байх ёстой гэх хэвшмэл ойлголт түгээмэл бий. Эдгээр нийгмийн хүлээлт, нөхцөл байдлаас шалтгаалан эрчүүд мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй аж. 

Тэд мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй 

Мэдрэх, сэтгэн бодох чадварыг илэрхийлэх зүүн, баруун тархийг холбодог Корпус Каллосум тархины эс нь эмэгтэйчүүдэд илүү том байдаг. Харин эрчүүдэд энэ эс харьцангуй жижиг өгөгдсөн нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар нь сул байдагт нөлөөлдөг аж.

Мөн эрчүүдийн сэтгэл хөдлөл ба бодит байдлыг ялгах чадвар харьцангуй өндөр. Тиймээс мэдрэмж, сэтгэл хөдлөлд тулгуурласан харилцаа, сэдвүүдээс дөлөх хандлагатай. Нийгмийн хүлээлт, физиологийн онцлог, сэтгэл зүйгээс шалтгаалан тэдний стрессээ даван туулах арга нь ч харилцан адилгүй байдаг.  

Эх сурвалж: Brightside

#нийтлэл