М.Батмөнх: Залуучуудад хэрэгтэй хамгийн чухал зүйл бол ИТГЭЛ


О.Батхишиг | YOLO.MN
2024-02-04

“MEF | Youth Perspective” үйл ажиллагаа хоёр дахь жилдээ “Бүсчилсэн хөгжилд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд амжилттай боллоо. Энэхүү өдөрлөгийн хэлэлцүүлгийн хэсгээс Глобал Шэйперс Улаанбаатар Хаб нийгэмлэгийн гишүүн Н.Батмөнхийн яриаг  онцолж, тоймлон хүргэе.  

Түүний хувьд багаасаа байгалийн шинжлэх ухааны салбарт дуртай хүүхэд байсан бөгөөд өөрийн сонирхолд тулгуурлан биотехнологич мэргэжлээр суралцсан аж. Одоо тэрбээр  хүрээлэн буй орчинд ээлтэй “Эйрий фэлт” компанид ажиллаж буй.  

 -Мэдээллийн технологийн дараа Биотехнологийн эрэн зуун эрчээ авна  гэж нэгэнтээ Билл Гетсс хэлсэн байдаг. Монголчуудад тулгамдаж буй суурь асуудал бол боловсрол тэр дундаа байгалийн шинжлэх ухааны салбар дахь залуучуудын оролцоо. 2017 оны “ Старт-Апын экосистемд Монголчуудын чадамж хэр байна вэ “ гэх MIT-н судалгаа бий. Тус судалгаагаар Монголд их, дээд сургууль төгсөгчдийн  64 хувь нь ажил эрхэлж түүний 32 хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна гэх дүн гарсан. Мөн нийт их дээд сургуульд суралцагчдын 9 хувь нь л систем чиглэлээр суралцаж байна. Угтаа ирээдүйн трэнд бол биотехнологийн салбар гарцаагүй мөн. Байгалийн шинжлэх ухаанаар сурсан инженерүүд байж гэмээнэ монгол хүний үнэ цэн тэр салбараар дамжин гарна. Гэтэл Монголд энэ салбарт тууштай яваа тун цөөн залуучууд бий. Тиймээс би энэ салбарыг орхигдуулахгүйн тулд Эйрий компанид ажиллаж байна. 

Бид хэчнээн амжилттай байгаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх нь тун цөөн. Залуучуудын нуруун дээр ирж буй нэг том ачаа бол жижигхэн тогоонд дотроо өрсөлдөхөөс илүүтэй дэлхий рүү гарахыг зорьсон мөрөөдөлтэй байх. Монголчуудын дахин давтагдашгүй үнэт зүйлд тулгуурлан шаардлагатай хэрэгцээг хэрхэн боломж болгон ашиглах вэ, үүнд залуу хүний хувьд би юу хийж чадах вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй. Бид дахин давтагдашгүй үнэт зүйлээрээ ялгарч, дэлхийн эдийн засгийг онилон, алсын хараагаа тогтоох хэрэгтэй. Тэр хүртэл залуус өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэх нь чухал. Залуучууд хөгжиж эхэлмэгц дагаад улс төрийн оролцоотой, хяналт тавьдаг хэрсүү иргэд бий болно. Гагц бидэнд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол Итгэл.  

  

#мэдээ