“Korean Digital Media” ахлах сургууль Монгол сурагчдын дунд 100 хувийн тэтгэлэг зарлалаа


О.Батхишиг | YOLO.MN
2024-01-30

Солонгосын дижитал медиа ахлах сургууль болох “Dimigo” сургууль монгол сурагчдын дунд  100%-ийн тэтгэлэг зарлалаа.  

Тэтгэлэгт хөтөлбөр:

  • Ахлах сургуулийн 3 жилийн турш сургалт, дотуур байр, хоолны төлбөрийг 100% сургуулиас гаргаж өгнө. 
  • Тэнцэгчид 2025 оны 3 сард элсэн орно. (7, 8 дугаар ангийн хүүхэд тэнцвэл 2026, 2027 онд орно) 

Шалгаруулалт:

1-р шат: Бичиг баримт 

  • Бүртгэлийн линкээр бичиг баримтаа илгээнэ
  • Тэнцэгчийн хариу 2 сарын 12-нд зарлана
  • Сургалтын төлөвлөгөө нь элсэн орсны дараах сурах төлөвлөгөөгөө бичнэ.  

2-р шат: Цаасан шалгалт 

  • 2 сарын 17-нд шалгалт авна.
  • Шалгалтын байршил нь 1-р шатын тэнцэгчдэд 2 сарын 12-нд мэдүүлнэ. 
  • Математик, англи хэл, солонгос хэлээр шалгана. (энэ удаа математикийн шалгалтыг монгол хэлээр авна)
  • Тэнцэгчдийг тэр өдөрт нь зарлана.  

3-р шат: Ярилцлага 

  •  2 сарын 17-нд цаасан шалгалтын дараа авна. 

Шалгуур:

  • Сурагч, аав, ээж 3-лаа монголын иргэн байх
  • Энэ жилд 9-р анги төгсөх сурагч (гэхдээ 7, 8, 10-р анги төгсөх сурагчид ч гэсэн бүртгээд тэнцэж чадна)
  • Математик, англи хэл сайн мэддэг сурагч байх
  • Заавал солонгос хэл мэдэх хэрэггүй байсан ч мэдвэл давуу тал болно. 

ДИМИГО:

  • Өмнөд Солонгосын Ансан(안산) хотод байрладаг Солонгосын Дижитал Медиа ахлах сургууль(ДИМИГО) юм. 
  • Сургуулийн тэнхим нь е-бизнес, дижитал контент, веб програмчлал, мэдээллийн аюулгүй байдал гэж 4 янзын тэнхим байдаг. 
  • Солонгосын хамгийн шилдэг тусгай боловсролын ахлах сургууль юм. 
  • Сургуульд нь биеийн тамирын заал, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, ширээний теннисний өрөө, биллиардын өрөө гэх мэт олон спортын байгууламж байдаг. 
  • Олон янзын IT-ийн байгууламжид Arduino, Raspberry Pi, 3D загвар гэх мэт зүйлсээр суралцах боломжтой. 

Их гардаг асуултууд:

Энэ жилийн хөтөлбөр яагаад ийм эрт болж байна вэ? 

-Энэ удаад тэнцэх хүүхдүүд элсэн орохоос өмнө бэлтгэх цаг их өгөхийн тулд эрт авч байгаа юм. 

11, 12-р ангийн хүүхэд бүртгэж болох уу? 

-Бүртгэж бол болно, гэхдээ тэнцвэл 2025 оны 3-р сард 10-р ангиасаа дахиад элсэн орно. 

Бичгийн шалгалт нь ямар хэлбэрээр өгөх үү? 

-Солонгосын 9-р ангийн шалгалтын төвшнөөр гарна. 

Хэдэн хүүхэд авах вэ? 

-Энэ жилд 1~2 хүүхэд авна. 

Бүртгэлийн хугацаа:

2024.01.05.(Баасан) ~ 2024.02.09.(Баасан) 

Шалгалтын өдөр:

2024.02.17.(Бямба) 10:00~ 

Бүртгэх: https://forms.gle/nrRqoxHnGjTW88r39 

Өмнөх сурагчийн DIMIGO танилцуулаг бичлэг үзэх: 

https://youtu.be/wutf_lOfqDc?si=pNtRuA_kEMLxpX_6 

 

 

#мэдээ