Жисү уран зөгнөлт “Omniscient Reader” кинонд тоглоно


YOLO.mn | YOLO.MN
2024-01-29

BLACKPINK хамтлагийн дуучин Жисү  “Omniscient Reader” гэх  уран зөгнөлт кинонд туслах дүр бүтээхээр болжээ.  

Ижил нэрт алдартай вэб комик дээр үндэслэсэн тус бүтээлд энгийн оффисын ажилтан Ким Док Жаны амьдралын тухай өгүүлэх юм. Тэрээр 10 жилийн турш үргэлжилсэн вэб романыг унших цор ганц сонирхолтой нэгэн. Харин роман бодит байдал болон хувирах үед тэрээр төгсгөлийг мэдэх цорын ганц хүн болж, романы гол баатар болох үхлийг даван туулах чадвартай Ю Жун-Хюктай гар нийлдэг. Энэ хоёр дэлхийг аврахын тулд түүхийг өөрчлөх ёстой аж.  

Lotte энтертайнментаас “Omniscient Reader” кинонд Ким Жи Сү, Ли Мин Хо болон Ан Хё Сеоп зэрэг жүжигчдийг тоглоно  гэдгийг зарлалаа.  

2016 онд Жисү жүжигчний карьераа эхлүүлж 2021 онд JTBC-ийн "Snow drop" олон ангит киноны гол дүрийг бүтээсэн билээ.  

Эх сурвалж: Korean Times

#мэдээ