Өвөл дуусахаас өмнө амжиж үзэх 5 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-01-26

Зөөлөн хаялах цас, бие биеийнхээ гарыг дулаацуулж буй хосууд, цасаар хучигдсан цэнхэр орчныг зөвхөн өвлийн улиралд л харж болно. Энэ удаагийн нийтлэлээрээ бид өвөл дуусахаас өмнө амжиж үзэх 5 К-драмаг танилцуулж байна. 

Healer 

 

Шөнийн цагаар шуудан зөөгч хийдэг Сео Жун Ху маш өндөр үнээр аюултай үүрэг гүйцэтгэх даалгавар авна. Харамсалтай нь энэ даалгавар түүний амьдралыг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг мэдэлгүй зөвшөөрдөг. 

Goblin 

900 жил амьдарч буй Goblin-ий сүйт бүсгүй нь цээжийг нь нэвт сүлбэсэн хараалт сэлмийг харах чадвартай бөгөөд илдийг сугалбал хараал тайлагдаж Гоблин оргүй хоосон болж замхрах тавилантай. 

Boys Over Flowers 

Бүх цаг үеийн хит цувралуудын нэг F4 буюу Boys Over Flowers-ийг дахин үзэж дурсамжаа сэргээгээрэй. 

The Legend of The Blue Sea 

1598 оны намар шинэхэн томилогдсон хотын дарга Дам Рюн, хүмүүсийн барьсан лусын дагиныг харсан бөгөөд орой нь түүнийг далайд тавьж явуулахаар шийджээ. Шим Чүн гэх тэр лусын дагина явахын өмнө залууг удаан ширтэн, гар бариад аажмаар сэлэн одов. Өнөө цагт хотын даргын хойд дүр луйварчин болсон байх ба олсон мөнгөөрөө далайн эрэг дээрх буудалд буудаллажээ. Харин тэрээр хүчтэй давалгаанд цохигдон эрэг дээр гарч ирсэн Шим Чүнийг хараад таних болов уу? 

Winter Sonata 

Үзсэний дараа хэсэгтээ л эморч цаснаар From The Beginning Until Now дууг сонсож алхана гэдэгт итгэлтэй байна. 

Эх сурвалж: soompi.com 

 

#нийтлэл