Тайваний Боловсролын Яамны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Mongol Student | YOLO.MN
2024-01-24

2024 онд Тайваний Боловсролын Яамнаас 13 Монгол оюутанд Тайваний тэтгэлэг олгохоор болжээ.  

Тэтгэлгийн хэмжээ: 

  • Сургалтын төлбөр: Тэтгэлэгт хамрагдсан оюутны сургалтын төлбөр болон бусад төлбөрийн зардал 40,000 NTD (ойролцоогоор 1,300 ам. доллар) байх ба 40,000 NTD доллароос хэтэрсэн нэмэгдэл төлбөрийг оюутан өөрөө төлнө. 
  • Амьжиргааны зардал: Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD (ойролцоогоор 490 ам. доллар), магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD (ойролцоогоор 660 ам. доллар) тэтгэлэг олгоно. 

Тэтгэлгийн шаардлага: 

  • Монгол оюутан. 
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш зэрэгтэй. 
  • Англи хэлний оноо: B2 болон түүнээс дээш.

Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа: 2024 оны тавдугаар сарын 31 хүртэл, ажлын өдрүүдэд 9:00-12:00 цагийн хооронд хүлээн авна. 
 
Материал хүлээн авах газар: Монгол улс, Улаанбаатар-13, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж №38, Тайваний төвийн 3 давхарт. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр хандан авна уу. 
 
https://www.roc-taiwan.org/mn_en/post/10021.html 

#мэдээ