Цаг зав хэмнэх, богинохон К-драмууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-01-22

Олон ангитай, нэг анги нь цаг гаруй үргэлжилдэг кдрама үзэх заримдаа хэцүү байдаг шүү дээ. Хайртай цувралаа үзэх гэж хэдэн шөнө нойргүй хонон байж дуусгах нь олонтой. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ цөөхөн ангитай, хэдхэн минут үргэлжилдэг хэр нь хөөрхөн агууламжтай кдрамуудыг хүргэж байна.  

“The World of My 17” 

Нийт анги: 12 

Нэг ангид гарах хугацаа: 15 минут 

Үйл явдал:  На Ри бол өөртөө итгэлгүй, хэн ч тоодоггүй охин. Тэрээр их сургуульд ордог жилээ жингээ хасаж, өөртөө итгэлтэй болон бүх зүйлийг шинээр эхлүүлэхийг мөрөөддөг. Их сургуульд арван жилийнх нь найз Ю На байсан ба На Ри-тай дахин найзлахыг хүснэ. Тэд өмнө нь маш сайн найзууд байсан ч Ю На-гийн үйлдлээс болон найзлахаа больсон байв. Гэвч тэд дахин найзалж эхэлнэ. Ю На сургуулийнхаа хамгийн хөөрхөн охидуудын тоонд ордог ба сургуулийн хамгийн алдартай охид болох Сун Жи, Ми Рае нартай найзалж эхэлснээр На Ри ч алдартай болно. 

Тус цуврал нь 17 настай дөрвөн охины нөхөрлөлийн талаар илүүтэй хүргэдэг ба хайр дурлал, адал явдлыг ч багтаасан хөнгөн кдрама юм.  

“The Mysterious Class” 

Нийт анги:

Нэг ангид гарах хугацаа: 20 минут 

Үйл явдал: Бо Сеок хөвгүүдийн ахлах сургуульд үйл явдал өрнөнө. Сургуулийн ахлах анги нь 21 сурагчтай. Гэтэл нэгэн өдөр тэдний анги 20 сурагчтай ба нэг хүүхэд нь сурагч биш сүнс болохыг мэддэг. Яг хэн нь сүнс болохыг мэдэхгүй хүүхдүүд, бие биенийгээ сэжиглэж, аймшигт явдлууд ар араасаа тохиолдоно.  

 “The Miracle” 

Нийт анги: 12 

Нэг ангид гарах хугацаа: 15 минут 

Үйл явдал: Квон Ши А, Квон Ши Ён бол ихэр эгч дүүс. Гэхдээ тэдний зан ааш, гадаад төрх гээд бүх зүйл нь тэс өөр. Ши А бол сургуульдаа алдартай, багаасаа л жүжиглэж эхэлсэн, үзэсгэлэнтэй загвар өмсөгч. Харин түүний дүү Ши Ён бол эгчээсээ бараг хоёр дахин том биетэй, сургуульдаа байнга шоглуулж, дээрэлхүүлдэг охин. Гэвч нэгэн өдөр тэдний бие солигдсон байна. 

“The Great Shaman Ga Doo Shim” 

Нийт анги: 12 

Нэг ангид гарах хугацаа: 20 минут 

Үйл явдал: Га Ду Шим бол 18 настай сурагч охин. Төрсөн цагаасаа л муу сүнсийг устгадаг бөө болох хувь тавилантай төржээ. Тэрээр энэ хувь тавилангаасаа татгалзан, жирийн амьдралаар амьдрахыг хичээнэ. Нэгэн өдөр шинэ ахлах сургуульд шилжиж, На Ву Суу гэх чинээлэг гэр бүлээс гаралтай, царайлаг, сурлагаараа тэргүүлдэг сурагчтай танилцана. На Ву Суу эгэл жирийн амьдралтай хэдий ч Га Ду Шим-ийн адилаар муу сүнснүүдийг харж эхэлдэг. Тэд учир битүүлэг хэрэгт холбогдон, муу ёрын сүнснүүдийн эсрэг тэмцсэнээр үйл явдал өрнөнө. 

 “The Sound of Your Heart” 

Нийт анги: 20 

Нэг ангид гарах хугацаа: 15 минут 

Үйл явдал: Вебтүүнээс сэдэвлэсэн тус цуврал нь хүүхэлдэйн киноны зураач болон түүний найз охин, гэр бүлийнхний өдөр тутмын харилцааг харуулсан инээдмийн кино юм. 

“Black Knight” 

Нийт анги:

Нэг ангид гарах хугацаа: 40 минут 

Үйл явдал: Хортой агаарын бохирдлоос болж дэлхий 2071 онд сүйрсэн бөгөөд үйл явдал тэнд өрнөнө. Хүн амын ердөө нэг  орчим хувь нь амьд үлдэж,  нийгмийн хатуу давхарга бий болох аж. Хүмүүс гэрээсээ зайлшгүй тохиолдолд гарах агаад заавал хийн маск зүүдэг. Мөн тэд хэрэгцээт зүйлсээ хүргэлтээр авна. Баатрууд гэгддэг хүргэлтийн жолооч нар илгээмжийг хүргэж өгөхөөс гадна хулгайчдаас хүмүүсийг хамгаалдаг. Knight 5-8 (Ким Ву-Бин) бол тулааны онцгой ур чадвартай хүргэлтийн жолооч, иргэдийн домогт баатар юм. Тэрээр дүрвэгч Юн Са Вол хүүтэй тааралдан, өөрийн ур чадвараасаа зааж, дүү шигээ халамжилна. 

 

 

 

 

 

 

#нийтлэл