МАНАЙ АНГИ: Тэд эв нэгдэлтэйгээрээ бусад ангиас онцгой


Сондор | YOLO.MN
2017-01-23

Нийслэлийн тэргүүний 1-р сургуулийн 12г ангийнхан спорт, урлаг, сурлагаараа тэргүүлсэн олон сурагчтай.

Тэд эв нэгдэлтэйгээрээ бусад ангиас онцгой. Нийт 31 сурагчтай 12г анги YOLO.mn сайтын “МАНАЙ АНГИЙНХАН” булангийн анхны зочид. smiley

"Манай ангийнхан" өглөө ирээд сургуулийн дотоод журам ёсоор коридортоо төрийн дууллаа дуулж, өглөөний дасгалаа хийснийхээ дараа хичээлдээ ордог.

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоо бараг эн тэнцүү 12г ангийн хөвгүүд нь жинхэнэ "жентельмэн". Учир нь тэд өөрсдийг нь ихэд хүндэлж харьцдаг гэж охид нь магтана лээ.

Шинээр шилжиж ирж буй ямар ч хүүхэд ангидаа "дасан зохицох" гэж нэлээд асуудал болох нь бий. Гэхдээ 12г-д шинээр шилжиж ирсэн нэгэнд энэ нь огтхон ч асуудал биш. Учир нь өнгөрөгч намар шинээр шилжиж ирсэн сурагч  Б.Буяндэлгэр  “Шинэ ангидаа анх орж ирээд надад эхэндээ их л эвгүй санагдаж байсан. Гэтэл бүгд л их нийтэч, эелдэг харьцаатай болохоор маш хурдан найзууд болсон шүү” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

12Г ангийн хичээлийн нэг өдөр ийнхүү өнгөрдөг yes

Тэд хичээлийн дараа хэсэг хөгжилдөж буй нь... wink

Зарим "инээд муутай" нь камерний өмнө юм ярихдаа тэссэнгүй laugh

Түүнээс гадна тус ангийнхан сайн үйлсийн аянг өөрсдийн санаачлагаар сар бүр хийдэг гэнэ. Саяхан тэд Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмадын асрамж, үйлчилгээний төвд зочилжээ. Ахмад настай хүмүүст гарын бэлэг өгч, тэдэнтэй хамт нэг өдрийг дуу хуур, инээд баяслаар дүүрэн өнгөрүүлсэн гэдгээ баяртайгаар бидэнтэй хуваалцсан юм.

Тус ангиас хийсэн видео сурвалжлагыг хүлээн авна уу.


Инээд хөөр, дуу хуур, сэтгэлийн сайхан үгсээр бялхсан “МАНАЙ АНГИ”  сурвалжлагын АНХНЫ ЗОЧИД  12г ангийнхан байлаа.

Дараагийн зочноор чи өөрийн ангиа (9-12-р анги байх) санал болгож байвал yolo@mongolcontent.mn хаяг руу гаргасан амжилт, сайн үйлсийн аян гэх мэт ангийнхаа талаарх мэдээллээ дэлгэрэнгүй бичиж ирүүлээрэй! Бид яваад очъё. wink

#school #fun #teenagers