Хойд Солонгост өмнөдийн цуврал үзсэн хэргээр сурагчдад ял оноожээ


А.Номин | YOLO.MN
2024-01-19

Өмнөд Солонгосын цуврал үзсэн гэх хэргээр Хойд Солонгосын сурагчдыг 12 жилийн турш хүнд хөдөлмөр эрхлүүлэх ялаар шийтгэсэн байна.

Тодруулбал ВВС-ийн ил болгосон 2022 оны бичлэгт 16 насны хоёр хүүхдийг сургуулийн зааланд, олон сурагчийн өмнө гавлаж буйг дүрсэлжээ.

Хойд Солонгост өмнөдийн соёл урлаг тэр дундаа солонгос цувралыг хориглосон байдаг. Үүнийг зөрчвөл ял шийтгэл хүлээх эрсдэлтэй ч үзэх сонирхолтой олон хүн байдаг аж.

Түүнчлэн Хойд Солонгост өрнөж буй үйл явдлын талаар зураг, бичлэг бусад нотлох баримтыг гадагш ил болгохыг ч хориглодог. Харин тус бичлэгийг Хойд Солонгосоос урвасан хүмүүстэй ажилладаг нэгэн судалгааны байгууллага ВВС агентлагт өгсөн байна.

Бичлэгийг Хойд Солонгосын иргэдэд өмнөдийн цуврал үзэхгүй байхыг сануулах зорилготойгоор түгээсэн аж. Бичлэгт "Тэд ердөө 16 настай ч өөрсдийн ирээдүйг үгүй хийлээ" гэх мэтээр хүүхдүүдийг буруутгаж байгаа нь ч бичигджээ. 

Эх сурвалж: ВВС

#мэдээ