Урам зориг, эрч хүч өгөх 5 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-01-23

Өөртөө итгэлгүй байсны улмаас бид зарим боломжоо алддаг. Тиймээс ямар ч үед дотоод илч энергиэ өрдөж байх хэрэгтэй шүү дээ. Шинэ ондоо шинэ хүн болох зорилго, мөрөөдөл тавьсан залуустаа зориулан урам зориг, эрч хүч өгөх 5 К-драмаг санал болгож байна. 

My Lovely Liar 

Тухтай бүсээ орхиж, шинэ орчинд дасан зохицох зорилготой чамд энэхүү цувралыг санал болгож байна. 

Киноны үйл явдлын тухайд дурдвал Мок Сол Хи бол бусдын худал ярьж буй эсэхийг мэдэрч чаддаг онцгой авьяастай нэгэн. Энэхүү онцгой чадвараасаа болоод тэрээр бусдад итгэхээ больж, бүгдийг худалч гэж бодох хэдий ч амжилттай яваа хөгжмийн продюсер залуутай уулзсанаар бүх зүйл өөрчлөгдөнө.   

At a Distance, Spring is Green 

Гэрээсээ холдон, их сургуулийн амьдралд хөл тавьж буй нэгэнд санал болгох цуврал. 

Өөр орчин, өөр хүрээлэлтэй гурван сурагчдаас бие биеэ ойлгох цаг хугацаа, чадвар шаардах болно. Тэдний нөхөрлөл хэрхэн үргэлжлэх бол? 

Navillera 

 

Хүсэл, мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийх нь хэзээ ч оройтдоггүй. 70 настай Шим Дук Чоол-ын балетчин болох мөрөөдөл харин биелэх болов уу? 

Encounter 

Гаргасан үйлдэл бүр чиний амьдралыг өөрчлөх боломжтой гэдгийг харуулсан цуврал. 

Summer Strike 

Нэг хаалга хаагдахад өөр нэгэн хаалга үргэлж нээгддэг. 

Эх сурвалж: soompi.com 

#нийтлэл