Жүжигчин Пак Мин Ёны экс найз залуутай холбоотой хэргээс болж “Marry my husband” цуврал зогсох уу?


О.Батхишиг | YOLO.MN
2024-01-16

Dispatch" агентлагаас жүжигчин Пак Мин Ёныг экс найз залуу болох бизнесмэн Кан Жонг Хёноос 250 сая воныг шилжүүлэн авсан гэх мэдээллийг, дансны хуулгатай нь хавсарган олон нийтийн сүлжээнд цацлаа. Тус мэдээлэлтэй холбогдуулан Hook энтертайнмантаас тухайн дансыг жүжигчин бүсгүйн өөрийнх нь данс төдийгүй экс найз залуутай нь холбоогүй гэж мэдээллэв.   

2022 оны есдүгээр сард Пак Мин-Ён, Кан Жонг-хён нарын үерхэл ил гарсан ч удалгүй салсан гэж мэдээллэж байсан.Түүний экс найз залуу болох Кан Жонг-Хён нь криптовалютын биржээс 60 тэрбум вон залилсан гэх хэрэгт холбогдож байсан юм.Тус хэрэгтэй холбоотойгоор жүжигчин Пак Мин Ён дэлгэцийн бүтээлд тоглолгүй хэсэг азнасны эцэст “Marry My Husband” цувралаар эргэн ирэлтээ хийсэн. “Marry My Husband” цуврал нь Солонгосчууд төдийгүй кдрама сонирхогчдод сайшаагдаад буй.  

Гэвч Өмнөд Солонгост жүжигчин бүсгүйг санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж хардан “Marry My Husband” драмаг зогсоох уриалга гаргаад эхэлжээ. 

Эх сурвалж: Allkpop,soompi

#мэдээ