Хангалттай нойр авч, тайван нойрсоход тань туслах 6 хүнсний бүтээгдэхүүн


YOLO.mn | YOLO.MN
2024-01-15

Урт өдрийн төгсгөлд дулаахан хөнжилдөө орон унтъя гэтэл толгойд тань элдвийн зүйлс ээлж дараалан бодогдож, эргэж хөрвөөсөөр шөнийн хоёр, гурван цагийг хүргэдэг юм биш биз. Өдрийг эрч хүчтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд бид 7-8 цагийн нойр авч, хангалттай амрах нь  чухал. Гэвч цахим сүлжээний хэт их хамаарал, ажил хичээлийн ачаалал, стресс зэргээс үүдэлтэйгээр унтана гэдэг том АНХААРУУЛГА болж буй бол танд унтахаасаа өмнө дараах  10 бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөе. Эдгээр хүнс нь нойрны үйл ажиллагааг дэмждэг тул амрахад тань бага ч болов нэмэр болох нь гарцаагүй. 

Маалингын үр: Хэт их санаа зоволтоос үүдэлтэйгээр нойрны хэмнэл тань алдагдаж буй бол оройн хоолондоо хоёр халбага маалингын үр нэмж хэрэглээрэй. Маалингын үр нь омега 3 тосны хүчлээр баялаг тул тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэл санааг байгалиас нь өргөхөд дэмтэй аж.  

Овьёосны будаа: нойрмоглох байгалийн гаралтай мелатонины баялаг эх үүсвэр нь халуун дулааныг хослуулан шөнийн амралтад хүргэдэг! 

Халуун сүү: Сүүнд агуулагдах кальци нь триптофаныг тархинд шингээхэд тусалдаг учир нойрсоход тусална.  

Тараг: Тарганд агуулагдах уураг нь цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулж, шөнийн цагаар хоолны дуршлыг бууруулдаг байна. Мөн кальци нь стрессийг бууруулахад тул шөнийн цагаар илүү сайн нойр авахад  тусална.  

Чанасан өндөг: Уургийн шингэц удаан нь удаан тул өндөгний уураг нь таныг шөнөжин цатгалан байлгах болно. 

Алмонд самар: Алмонд самранд магни ихээр агуулагддаг тул булчинг суллаж, тархыг амраан тайван нойрсоход тусалдаг байна. Мөн бүйлс самар нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг уураг агуулдаг тул тайван мэдрэмжийг төрүүлнэ.   

Chamomile Tea: Энэ цай нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зохих нөлөөг үзүүлдгээс гадна тайвшруулах үйлчилгээтэй учир нойрны чанарыг дэмжихэд тусалдаж аж.  

Эх сурвалж: Health fitness revolution

#нийтлэл